Польшийн ерөнхийлөгч ерөнхий сайдаа шүүх засаглалыг хүчээр авч байна гэж буруутгалаа
Польшийн Ерөнхийлөгч Карол Навоцки баасан гарагт /2026.10.30/ Ерөнхий сайд Доналд Таскийг улсынхаа Үндсэн хуулийн шүүхийг хүчээр өөрийн талд авч байна гэж буруутгажээ. Баасан гарагийн орой Үндсэн хуулийн шүүхэд хамгийн удаан ажиллаж буй шүүгч Анна Корвин-Пиотровка шүүхийн дарга Богдан Свечковскийг ажлаас нь түдгэлзүүлж, шүүхийн үйл ажиллагааг өөрөө удирдаж эхэлсэн байна. Свечковскийг Таскийн өмнөх засгийн газар томилж байсан юм. Тус өмнөх засгийн газрын ойрын холбоотон нь Навоцки байсан билээ.
Уг явдлын дараа Таск мэдэгдэл хийхдээ “Үндсэн хуулийн шүүх зохих ёсоор, надаас хараат бус, Үндсэн хууль нийцсэн байдлаар ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Гүйцэтгэх засаглал, улмаар миний үүрэг бол шүүх засаглалын аюулгүй байдал болон ажиллах нөхцөлийг хангах явдал юм. Би үүнийгээ биелүүлэх болно” гэжээ.
Үйл явдал өрнөж байх үед Ерөнхийлөгч Навоцки Сенегалд айлчлахаар нисэж байсан юм. Тэрбээр онгоцоо буцааж, Варваш дахь Үндсэн хуулийн шүүхийн төв барилга руу очсон байна. Түүнийг очиход цагдаа нар Үндсэн хуулийн шүүхийн байрыг жагсагчдаас хамгаалан бэхлэлт үүсгэсэн байжээ. Жагсагчид Свечковскийг буцаан томилохыг шаардаж байгаа юм. Навроцки шүүхийн барилгын өмнө мэдэгдэл хийхдээ “Өнөө шөнө Бүгд Найрамдах Польш улсын нийгмийн хэв журмыг зөрчсөн явдал гарч, Үндсэн хуулиар эрх мэдэл нь баталгаажсан байгууллагыг хүчээр эзэлж авлаа” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.