УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Бямбацогт: Төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэдээр үнэлүүлдэг болно

Өнөөдрийн /2025.09.10/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлж байгаа. Ард иргэдийнхээ дуу хоолойг нээлттэй сонсох, санал шүүмжлэлийг бодлогодоо тусах зэргээр ажиллаж байна. 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих үед иргэдийн саналыг E Mongolia системээр авсан. 200 гаруй мянган оролцсон. 1111 төвөөр иргэдийн санал, шүүмжлэлийг авдаг байсан бол өнөөдөр ажил хэрэгч D gov.mn цахим системийг ажиллуулахаар болсон. Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, тулгамдаж буй асуудлуудаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн алба хаагчдын үнэлгээг үнэн зөв хийх бололцоо бий болно. D gov.mn 18 насанд хүрсэн 20-100 мянган иргэний бодитой ажил хэрэгч санал, шүүмжлэлийг авч эхэлнэ. 50 мянгаас дээш санал авсан бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-аар батлуулан хууль тогтоомж болгох боломж нээгдэж байна.

Үүнээс гадна төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх нээлттэй системийг бий болгож байгаа. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, нийгмийн даатгал, татвар, гааль, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, улсын бүртгэл, боловсрол зэрэг байгууллагуудын иргэд өөрсдөө үнэлдэг болно.

Энэ бүхний үр дүнд нээлттэй засаг бий болно. Хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Нэгдүгээрт, Сүүлийн үед Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тухай мэдээлэл гарсан байна. Ц.Анандбазар, Ганбаатар, Б.Баттөмөр гэсэн иргэдийг ЗГХЭГ ямар нэгэн шийдвэр гаргаж томилоогүй. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй. Энэ бол ташаа мэдээлэл. Худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараасан" гэлээ.

Хоёрдугаарт, "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-т очиж ажилласан. Төрийн өмчит компаниудын алдагдалтай ажилладаг байдал тэнд ч харагдсан. Нэг төгрөгний орлого олохын тулд 1,7 төгрөг зарцуулдаг. Тодорхой хугацаанд үүрэг даалгавар өгсөн. Зардлаа бууруулж,үр ашигтай ажиллах чиглэл өгсөн. Хэрэв ингэхгүй бол Гүйцэтгэх захиралд тодорхой арга хэмжээ авна.

Гуравдугаарт, Ашиг орлого багатай төрийн компаниуд бий. Тухайлбал, эрчим хүчний компаниуд. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай. Үнийг өсгөхгүйн тулд төрөөс хатуу бодлогоор барьдаг. Үүнтэй холбоотойгоор ашиг орлого олох бололцоо багатай. Мөн зам засварын компаниуд.

Дөрөвдүгээрт, аймгуудын Засаг дарга нартай холбоотой санал гомдол, хэрэгт холбогдсон тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

хэдэн муу төрийн �##�бан хаагчтайгаа хавьчаад яахав дээ өөрсдийн гаргаж байгаа туша�##� шийдвэр ээ иргэдэд ээлтэй гаргах хэрэгтэй байна. Та нараас гарсан шийдвэрийг л хэрэгжүүлэн ажилладаг хүмүүс шүү дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Иргэн
Иргэн

Иргэдийн сан�##� хүсэлтийг сонсох Төрийн байгууллага �##�га. БГД -ийн 18 дугаар хороонд байрлах БГД -ийн Эмнэлэг, 96-р сургуулийн захиргааны Удирдлагууд, Орчныхоо байруудын хүүхдүүдийн, нялх нярай хүүхэдтэй эхчүүд, өндөр настангуудыг СПОРТ т�##�байд орж, гардаг гарцыг нь гагнаад, ХАШААЛААД, БООЖ, ХААСАН үйл ажиллагаа явуулж байгааг БГД -ийн удирдлага болон НИЙСЛЭЛИЙН хариуцлагатай �##�бан туша�##�тнууд АРГА хэмжээ аваачээ.

Холбоотой мэдээ

Back to top button