НИЙГЭМ

Ж.Оюунтунгалаг: АТГ-аас Гэртээ хүрээд ир гэж дуудсан

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг болох Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг өнөөдөр /2019.06.30/ цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг:

“Миний бие 20-иод хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон.  Харин зургаадугаар сарын 26-ны өдөр мөн Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаас нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг. 28-ны өдрөөс эхлээд би “ажил дээрээ очиж болохгүй” гэж бодсон учир холбогдох хүмүүсээр энэхүү хэргийг шалгуулах тухай хүсэлтээ бичсэн. Өдрийн цагаар авилагтай тэмцэх газраас над руу залган “гэртээ хүрээд ир” хэмээсэн. Гэртээ очиход нэгжлэг хийсэн. Түүнчлэн авлигатай тэмцэх газрын байцаагч “Асгатын хөндийн хэрэгт нөлөөлсөн, холбогдсон хүн байгаа юу?” хэмээн асуухад нь юу болсныг бага зэрэг ойлгосон.

-ТА БҮГДТЭЙ АДИЛ БИ ЗУРАГТААР ҮЗСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙГЭЭ БАЙНА-

2017 онд шийдвэрлэгдсэн тухайн хэрэгт би дагалдагч шүүгчээр орж байсан. Та бүгдтэй адил би зурагтаар үзсэн мэдээлэлтэй байна. Намайг Асгатын хөндийтэй холбоотой хэрэгт авлигатай тэмцэх газар мөрдөн шалгасан хэмээн ойлголоо. Гэвч би чухам ямар учраас энэ хэрэгт холбогдож буйгаа ойлгохгүй, итгэхгүй байна” хэмээлээ.

Түүнчлэн тэрээр, “Би авлига авч байгаагүй, өөрийгөө сурталчлах, дөвийлгөх үйлдлийг хийдэггүй байсан. Багшилдаг байхдаа ч би хүүхдүүдэд харилцаа холбоогоо ашиглан дүнгийн наймаа хийж байгаагүй. Харин ч шударга бус зүйлсийн эсрэг зогссоныхоо төлөө үзэн ядагдаж байсан. Хууль хяналтын байгууллагуудад иргэд хээл хахуульд өртсөн байна хэмээн гомдол гаргасан бол шалгаж үзэх нь зөв. Гэвч “гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх хэрэггүй байх” хэмээсэн юм.

Мөн тухайн хэрэгтэй холбоотойгоор,

“Сүүлийн жилүүдэд хэргийн тоо нэмэгдсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2500 гаруй хэрэг шийдэгдсэн бөгөөд би 1200 хэрэгт шүүгчдээ даргалж орсон. Харин тэр дунд “Асгатын мөнгөн ордны хэрэг” байсан эсэхийг мэдэхгүй. Энэ хэрэгтэй холбоотой харилцаа, сүлжээ байгаа юу? гэж надаас асуусан. Гадаад орнуудын туршлагаар үе удам дамжин авиалгалд нэрвэгдсэн эрх мэдэлтнүүдээ цэвэрлэхийн тулд иргэдийн гаргасан гомдолд түшиглэн хуулиар шийддэг. Хэрэв тухайн хүн буруутай байгаад, буруугаа хүлээсэн тохиолдолд хариуцлагаас нь чөлөөлөөд өнгөрдөг хуулийн заалт байдаг. Одоо улсын их хурал чуулганаа сунгасан байгаа. Энэ хуулийг батлах хэрэгтэй гэж үзэж байна” хэмээлээ.

-Танд хардлага байна уу?

-Шүүгчийнхээ ёс зүйн хувьд би хэнийг ч хардах ёсгүй. Энэ хэрэг одоогоор тодорхойгүй байна, хэмээсэн юм.  

Мөн өөрийн санаачлагчаар ийнхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан гэдгээ мэдээллээ. 

А.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Buy Levitra Generic Online Prix Cialis Pharmacie [url=http://levitab.com]mail order levitra[/url] Kamagra Oral Jelly Oder Tabletten Propecia Pris I Sverige Free Levitra Sample Pack

Холбоотой мэдээ

Back to top button