Хар салхины улмаас МИАТ Хонгконг чиглэлийн нислэгээ цуцаллаа

Өчигдөр /2025.09.22/ Филиппиний хойд хэсгээр энэ оны хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрсөн бөгөөд олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэхүү хар салхи, аадар бороо нь Хонгконг, Тайванийг чиглэж байгаа тул тус хотуудад бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галт тэрэг болон хот хоорондын бусад тээврийг зогсоох, сургуулиудыг хаах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.
Үүнтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс маргааш буюу есдүгээр сарын 24-ний өдрийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалж байгааг мэдэгдлээ.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэх боломжтой.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран цаг !
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud