The MongolZ өнөөдөр Испанийн Gentle Mates багтай тоглоно

Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League Season 22 тэмцээн Шведийн нийслэл Стокхолм хотноо үргэлжилж байна.
Өчигдөр тэмцээний хоёрдугаар шатны гурав дахь тоглолтууд болж, The MongolZ адил 0-2 амжилттай байсан Европын GamerLegion багтай тоглож, 2-1 харьцаатайгаар хожлоо.
Эхний мапд Inferno дээр 13-10 харьцаатай хожсон бол хоёр дахь мап Ancient дээр 13-11 харьцаатай хожигдон 1-1 харьцаатай болсон. Шийдвэрлэх гурав дахь мап Nuke дээр 13-7 харьцаатай илүүрхэж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо.
Ингэснээр ESL Pro League-т The MongolZ баг 1-2 амжилттай болсон ба өнөөдөр ижил амжилттай яваа Испанийн Gentle Mates багтай 22:00 цагаас өрсөлдөнө. Gentle Mates багтай энэ онд манай баг нэг ч учраа таарч тоглоогүй байгаа. Тус баг нь Valve ranking-т 18-т, Дэлхийн чансаанд 17-т бичигдэж буй баг юм.
Эх сурвалж: msport
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.