"Тал нутгийн хэлбэлзэл" нэртэй бүтээл Лондонгийн Гэрэл зурагчдын холбооны Шилдэг гэрэл зургийн шагналыг хүртжээ
 
						2025 оны 10-р сарын 9-ний өдөр Лондон хотноо болсон Гэрэл зурагчдын холбооны 40 жилийн ойн нэр хүндтэй шагналын эздийг зарлажээ.
Мэргэжлийн гэрэл зургийн ур чадварыг өндрөөр үнэлж ирсэн Их Британийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэгт тооцогддог энэхүү шагнал нь загвар, спорт зэрэг 10 төрлөөс бүрдэхээс гадна шинээр төрж буй залуу авьяастнууд, өнгө тавилт, Гэрэл зурагчдын холбооны нэрэмжит шагнал гэсэн тусгай ангиллууд багтдаг.
Гэрэл зурагчдын холбооны гүйцэтгэх захирал Изабель Доран энэ жилийн бүтээлүүдийг “Гэрэл зурагчид ертөнцийг өөрийн өнцгөөс хэрхэн харж, түүнийгээ хэрхэн илэрхийлж буйг нь харуулсан сэтгэл хөдөлгөм” хэмээн үнэлжээ. Мөн “Хиймэл оюун ухаан давамгайлах болсон энэ дижитал эрин үед ч хүчирхэг дүрслэл, өгүүлэмж бүхий гэрэл зургийн урлаг оршсоор байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Гэрэл зурагчдын холбооны гишүүнчлэл нь мэргэжлийн болон туслах гэрэл зурагчид, агентууд, гэрэл зургийн бусад мэргэжилтнүүд, шинээр эхэлж буй залуу гэрэл зурагчид болон энэ чиглэлээр сургалтад хамрагдаж буй оюутнууд, гэрэл зургийн салбарт сонирхолтой хэн бүхэнд нээлттэй аж.
Гэрэл зурагчин Том Паркерын “Тал нутгийн хэлбэлзэл” нэртэй монгол уран нугараачийн гэрэл зураг Спорт төрлийн гэрэл зургийн ялагчаар нэрлэгдсэн байна.

Гэрэл зургийг : Hugh Fox

Гэрэл зургийг: Owen Harvey

Гэрэл зургийг: Todd Antony

Гэрэл зургийг: James Day

Гэрэл зургийг: Jack Currie
Т.БАТСҮРЭН
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.