НИЙГЭМНийгэм мэдээ

Алтан цомын барилдаанд оролцох баг бүрэлдэхүүн 20-нд тодроно

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын барилдаанд оролцогч багийн эзэд, төлөөллүүдтэй энэ жилийн барилдааны журам, онцлог, зохион байгуулалтын талаарх нэгдсэн уулзалтыг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. Алтан цомын барилдаанд оролцох багууд сонгосон бөхчүүдийнхээ  нэрсийг  энэ сарын 13-ны өдрийн дотор зарлаж, баг бүрдүүлэх сугалааны үйл ажиллагаа энэ сарын 20-ны Даваа гарагт нээлтэй зарлах юм.

Тус уулзалтад  Үндэсний томоохон компаниуд болох “ЭМ СИ ЭС” Групп ХХК, “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК, “НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК,   “МИГ ДААТГАЛ” ХХК,  “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” ХХК “АЛСЫН ЗАМ” ХХК,  “АПУ & ШУНХЛАЙ ГРУПП” ХХК, “НОРД РОУД” ХХК, “ОД ГРУПП” ХХК - ийн төлөөллүүд оролцож тэмцээний журмыг урьдчилсан байдлаар хэлэлцэж баталсан байна.

Тодруулбал, энэ жилийн “Алтан цом”-ын барилдаанд баг тус бүр найман гишүүнтэй байх бөгөөд дээрх компаниуд тус бүр гурван бөхийг  багтаа авч, таван бөхийг сугалаагаар сонгох боломжтой аж. Мөн багууд тойргоор барилдаж хамгийн олон даваа авсан дөрвөн баг плэй офф-ын шатанд шалгарч,  финалын шатанд нэг болон гуравдугаар байрын төлөө өрсөлдөх юм.

Энэ жилийн “Алтан цом”-ын барилдааны шагналын сан 1.5 тэрбум төгрөгийн шагналтай бөгөөд үндэсний бөхийн сурталчилгааны хүрээнд зарим тойргийн барилдааныг хилийн чанадад зохион байгуулах бололмжийг бүрдүүлэх юм байна. Тэрчлэн улиралд нэг удаа  урлаг, спорт, бусад салбарынхан оролцсон “Оддын барилдаан”-ыг зохион байгуулах юм.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button