Улс төрийн мэдээ

Тамхины хэрэглээнээс шалтгаалсан Монголын эдийн засгийн алдагдал 800 тэрбум төгрөг давжээ

Электрон тамхи нь янжуур тамхитай яг ижил эрүүл мэндэд хор уршигтай хэмээн ДЭМБ дүгнэсэн. Тийм ч учраас улс орнууд өсвөр, залуу үеийнхээ өвчлөлөөс урьдчилан сэргийлж, ирээдүйд нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулж байна.

Тамхины сайн засаглалын Дэлхийн төв (GGTC)-өөс танилцуулсан судалгаагаар 2025 оны байдлаар 82 улс электрон тамхийг хуулиар зохицуулж, 20 улс амт, үнэрийг нь хориглож, 46 улс бүрэн хориод байна. Харин Монгол Улс энэ талаар ямар ч зохицуулалтгүй 74 орны нэгд бичигдэж байгаа юм. https://ecigator.com/news/countries-banning-e-cigarette-sales/

Электрон тамхины зохицуулалт дэлхийд

ДЭМБ-ын мэдээлснээр электрон тамхинд өсвөр үеийн хүүхэд, залуус татагдахгүй байх аргагүй сошиал маркетинг хийдэг ба 16,000 гаруй төрлийн амт, үнэртэй бүтээгдэхүүн байгааг мэдээлжээ. Тийм ч учраас дэлхийн улс орнууд амт, үнэрийг хориглох замаар хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээг бууруулах арга хэмжээ авч байна.

Финланд улс 2016 онд электрон тамхины амт, үнэрийг хорьсноор өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглээг 20% орчмоор бууруулжээ.

Эстони 2020 он мөн энэ хоригийг хэрэгжүүлснээр залуусын электрон тамхины хэрэглээний түвшинг 25 орчим хувиур бууруулж чадсан байна.

Дани улс л гэхэд 2022 онд электрон тамхины амт, үнэрийг хориглох шийдвэр гаргаад ганцхан жилийн дотор залуусын хэрэглээг 15 хувиар бууруулж чаджээ.

Австрали улс энэ зохицуулалтаар өсвөр үеийнхний электрон тамхины хэрэглээг 2023 онд 16 хувиас 12 хувь хүртэл бууруулсан байна.

Герман улс мөн ийм зохицуулалт хийсний үр дүнд хориглосон хортой болисын агууламжтай бүтээгдэхүүний борлуулалт 70% буурчээ.

Америк болон Канад улсын зарим муж электрон тамхины амт, үнэрийг 2020 оноос хориглосноор залуусын никотинд өртөх байдал буурч, урт хугацааны хамаарал, амьсгалын замын зовуурьтай шинж тэмдэг буурсан үр дүн гарсан ба энэ хандлага үргэлжилнэ гэж үзжээ.

Монгол Улсын хувьд хүн амын нийт нас баралтын 17% буюу жилд 4,300 орчим хүн тамхинаас шалтгаалсан өвчнөөр амиа алдаж байна. Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 800 тэрбум төгрөг давж, ДНБ-ий 2.1 хувьд хүрээд буй. Энэ нь тамхитай холбоотой татвараас олж байгаа орлогоос 22 дахин алдагдалд тооцогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button