Гэмт хэрэг
Машин зам руу нэгийгээ түлхсэний улмаас дайруулж, амиа алдсан хэрэг гарчээ

Өчигдөр буюу энэ сарынг 20-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний баруун талд ачааны машинд хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ.
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 настай залуу амиа алдсан байж болзошгүй нөхцлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эргэн тойронд явж байсан иргэдийн мэдээллээр хоёр хүн чанга дуугаар маргалдаж байгаад улмаар нэгнийгээ түлхэж, зам дээр унасан иргэн том оврын машинд дайруулсан аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архичидын 2 оор цөөрчээ..1 нь диваажинд,нэг нь шоронд явжээ..