"Алтан цом"-ын барилдаанаар Б.Серик заан каз, бөхийн холбоо айраг зарна

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Үндэсний алтан цом"-ын барилдаан энэ сарын 25-нд эхэлнэ. Энэ жил тус барилдааны дүрмийг шинэчилж томоохон ААН-үүд чансаа өндөр 80 бөхөөс гурван бөхийг сонгож үлдсэн таван бөхийг сугалаагаар сонгосон юм. Тус барилдаанд найман баг оролцох бөгөөд багууд найман гишүүнтэй байх аж.
Тэгвэл тус барилдааны тасалбарын үнэ 30-90 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн бөхийн холбооноос "VIP Суудал" буюу айрагтай, зууштай тасалбар худалдаанд гаргажээ. "VIP Суудал"-ын үнэ 60-90 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн энэ үеэр Улсын Заан Б.Серик өөрийн хийдэг "Заан Каз"- аа худалдаална хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Энэ жилийн "Алтан цом"-ын барилдаан Хатан интернэшнл болон Хамаг монгол багуудын барилдаанаар нээнэ. Тэгвэл хоёр дахь барилдаан Эв монгол, Хувилай багуудын хооронд болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Айргаа уугаад чацгаа савируулаад бөхөө үзээд байж дээ.
Ха ха ха. Нээрэн л нойр булчирхайнд каз, айраг �##�ь �##�ин нь х�##�тай даа. Нойр булчирхай өвдвөл чацга �##�дах бүр наад зах шүү