Трамп: Путин пуужин турших биш Украины дайныг дуусгах хэрэгтэй
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.10.27/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужин туршихын оронд Украины дайныг зогсоох хэрэгтэй гэжээ. Путин ням гарагт /2025.10.26/ хэлэхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин дэлхийн хаана ч байхгүй, Буревестник нэртэй пуужин туршсан хэмээсэн юм. Москва хэлэхдээ тэрхүү пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах ямар ч системийг нэвтлэн гарч чадна гэжээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов хэлэхдээ пуужин 15 мянган км ниссэн гэсэн юм. Шинэ пуужин туршсан талаар сэтгүүлч Трампаас асуусан байна. Үүнд тэр хариулахдаа АНУ-ын шумбагч онгоцнууд ОХУ-ын эргийн ойролцоо байгаа учраас пуужин нь тийм хол нисэх шаардлага байхгүй гэсэн юм.
Трамп “Манай улс дэлхийн хамгийн шилдэг шумбагч онгоцтой гэдгийг тэд мэднэ. Улсынх нь эргийн ойролцоо байгаа. Тийм учраас манай пуужин 15 мянган км нисэх шаардлагагүй. Тэгэхээр Путин тийм зүйл ярих нь зохимжтой гэж би бодохгүй байна. Та дайнаа дуусгах хэрэгтэй. Долоо хоногийн дотор л дуусах ёстой байсан дайн одоо дөрөв дэх жилдээ орлоо. Пуужин туршихын оронд дайныг дуусгах хэрэгтэй” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин тэр тусмаа пуужин зэвсэг зохион бүтээж туршин цаг хугацаа, төсөв мөнгөө зарж л байг. Нийгэм эдийн засаг нь хямраад ард түмний гэдэс нь өлсөөд мөр нь улайгаад ирэг.
Дугаар шууд хязгаарла. 3 машинтай би ганцаараа түгжрэхгүй явмаар бна. Бусад нь �##�хаад,автобусандаа �##��##�цаад чихцэлдээд даараад явна биз.Хэнд хамаатай юм.Над шиг 3 машин аваад дугаарын хязгаарл�##�танд орохгүй дулаахан яваач гуйлгачин минь. Өнөөдөр таксиний мөнгөгүй автобусанд �##��##�цаж сууж бга бол чиний ядуугийн хохь. Хотын төвөөр төлбөртэй явуул. Зөвхөн мөнгөтэй нь л явая. Бидэн шиг баячуудад зориулж шийдвэр дандаа гаргаарай Нямбаа даргаа
чи бол жинхэнэ таавчик унадаг улны ш�##�ны пи�####� байна даа аягүй бол мянга төгрөг дансанд байхгүй гудамж метрлэж хүнээс төг гуйдаг пи�####� гөлөг байна