Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Засгийн газрын тэг зогсолтын улмаас 5,600 нислэг хойшлогджээ

АНУ-ын Засгийн газар төсөвгүйн улмаас үйл ажиллагаа нь зогсоод 27 өдөр өнгөрч байна. Даваа гарагт /2025.10.27/ засгийн газрын тэг зогсолтын улмаас 5,600 нислэг хойшлогджээ.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мэдэгдэл хийхдээ агаарын хөдөлгөөн зохицуулагч ажилтны хомсдол болон газар дээрх саатлын улмаас нислэгүүд хойшилж байгаа аж.

Конгресс дахь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намынхан нар санал зөрөлдөж, төсвөө баталж чадахгүй нөхцөлд орсон. Үүний улмаас агаарын хөдөлгөөн зохицуулдаг 13 мянга, тээврийн аюулгүй байдлын 50 мянган ажилтан цалингүй ажиллах шаардлагатай болсон юм.

Трампын захиргаа анхааруулахдаа өнөөдөр /2025.10.28/ хөдөлгөөн зохицуулагчид анх удаа бүтэн цалингаа авахгүй учир нислэгийн тасалдал нэмэгдэнэ гэжээ. Ням гарагт /2025.10.26/ 8,800 орчим нислэг хойшлогдсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button