
The MongolZ CS2 багийн бүрэлдэхүүнээ өөрчилснөөс хойших анхны тэмцээн болох "IEM Chengdu 2025"-д оролцох гэж буй. Тэгвэл тус тэмцээнд зориулсан баримтат киног дэмжигчдэдээ хүргэсэн юм.
Баримтад киноны үер багаас хасагдсан Senzu тайлбар өгсөн юм. Тэрбээр "Бид олон талаас ярилцсаны эцэст, асуудал үүсэхгүй байх хамгийн боломжтой шийдвэрийг гаргасан. MongolZ намайг тоож аваагүй бол би хэн ч биш байх байсан. Намайг багаас гарсан мэдээг сонсоод хүмүүс заавал биднийг эсрэг тал болгох гээд байгаа. Хэн нэгэнд нь буруу өгөх гээд байх шиг байна. Тэгэхгүй ямар ч шаардлагагүй MongolZ бол миний хоёр дахь гэр бүл. Бид цаашдаа ч гэр бүл хэвээрээ байх болно. Тиймээс хүмүүсийг буруу ойлголттой битгий байгаасай гэж хэлмээр байна. Өөртөө цаг гаргасан гоё санагдаж байгаа, цаашдаа өөрийгөө илүү анхаарч хайрлана. Хүмүүсийн намайг шүүмжлэх, муугаараа хэлэхийг нь тоолгүй урдах ажлаа хийгээд явна. Би багаас гарлаа гээд Азийн номер нэг баг MongolZ хэвээрээ байх болно. Гэртээ суугаад багийнхаа тоглолтыг үзэх гоё санагдсан. Хүмүүс тэгж их дурлаж үзээд байдгийг нь ойлгосон" гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.