Улс төрийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.

Түүнчлэн,

УИХ-ын даргын 2024 оны 101-р захирамжаар байгуулагдсан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

  • Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  • Хууль зүйн байнгын хороогоор Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэх товтой байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сургуулийн орчинд тамхи зарахыг, олон нийтийн газар тамхи татахыг хориглох заалтууд хэрэгжихээ болиод олон жил өнгөрлөөдөө. Төр нь дампуу болохоор хууль нь ч гууль болждээ !

Зочин
Зочин

Өөр хийх юм алга уу эд нарт

Холбоотой мэдээ

Back to top button