Монгол улсаас АНУ-д суралцаж, оюутны лигүүдэд гялалзаж буй олон залуус бий. Тэдний төлөөлөл болж салбар бүртээ амжилттай яваа залуусын мэдээллийг хүргэж байна.
Монгол залуус АНУ-д гарах замын эхлэлийг МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од тавьсан юм. Тэрбээр National Collegiate Athletic Association буюу "NCAA"-ын Өмнөд Каролинагийн Их сургуулийн "Gamecocks" багт тоглож байна. 2025-2026 оны улирлын дөрөв дэх тоглолтоо "Gamecocks" баг "Radford highlanders" багтай хийж 87:58 оноогоор хожин дараалсан дөрөв дэх ялалтаа аваад буй. Тус тоглолтод Ш.Энхийн-Од гарааны бүрэлдэхүүнд гарч 21 минут талбайд тоглохдоо 12 оноо, 10 самбар, 2 ассист гэсэн статистик үзүүлж, анхны "дабль-дабль"-аа хийж сайн тоглолтоо үзүүлсэн. Ш.Энхийн-Од "NCAA"-д дөрөв дэх жилээ тоглож байгаа бөгөөд тус лиг нь оюутны спортын үндэсний холбооны дээд буюу I дивизионы нэр хүндтэй лиг юм.
Тэгвэл МУГТ Н.Нандинхүсэл NCAA 2-р дивизоны "Флорида Тек" багт анхны улиралдаа тоглож байна. Одоогоор эхний дөрвөн тоглолтод оролцож 16.5 оноо, 4.8 самбар, 4.5 дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт дундажлаад байна. Тэрбээр энэ зэрэг сайн тоглолтоо үргэлжлүүлсээр байвал 1-р дивизоны багаас тоглох санал авах магадлал өндөр байгаа юм.
Түүнчлэн АНУ-ын Сан Франциско хотод Америк хөлбөмбөгөөр NCAA 3-р дивизонд Ж.Цэнгүүн хоёр дахь жилээ тоглож байна. Тэрбээр Defensive Tackle буюу хамгаалалтын урд талын шугамын байрлалд тоглодог аж. Мөн түүнд 1 болон 2-р дивизоны багуудаас тоглох санал авсан байна. АНУ-ын сургуулиуд оюутан тамирчдыг сонгон авахдаа эхний ээлжид спортын амжилт, дараагаар нь хичээл сурлага, гуравдугаарт сошиал дахь нөлөө дагагчдын тоог нь хардаг аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ ЗАЛУУС ОХИД МААНЬ БОР ЗҮРХЭЭРЭЭ ГЯЛАЛЗАЖ ЯВНАА ИХ САЙН МОНГОЛЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙД ТАМГАЛЖ ЯВАА МЭРЭГЖЛИЙН ЗОДООНЧ ЦЭНДБААТАР ЭНХИЙН ОД НАНДИНХҮСЭЛ НАРААРАА МОНГОЛ БАХАРХАНА.ДУУЧИН МИШЭЭЛ КАЗАКАСТАНД ЖИНХЭНЭ ГОЁ ОД БОЛОН ГЯЛАЛЗАЖ БАЙНА ОДОО ДЭЛХИЙ МОНГОЛЧУУДЫГ МЭДДЭГ БОЛЛОО.