НИЙГЭМНийгэм мэдээ

Австрали улсын химийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Бямба гарагийн орой Австралийн баруун хэсэгт орших Сидней хотын хойд хэсэгт байрлах Сент Мэри хотын химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт их хэмжээний дэлбэрэлт болж гал түймэр гарчээ. Тодруулбал, химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хадгалагдаж байсан химийн бодис хадгалах сав агаарт шидэгдэж асар том хэмжээний галын бөмбөг агаар мандалд үүсгэжээ.

Гал түймэр унтраах, аврах "NSW"-ийн мэдээлснээр гал түймрийг унтраахаар олон арван гал түймэр унтраах нэгжүүдийн 200 гаруй гал сөнөөгчид 12 цагийн турш тасралтгүй ажилласан байна. Түүнчлэн гал түймэр унтраах үеэр хоёр гал сөнөөгч гэмтэж бэртжээ.

Уг гал түймэр нь Сиднейн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан “хамгийн том түймрийн нэг” хэмээн тодорхойлсон ба галын голомтоос 200 метрийн эргэн тойронд аюулгүй байдлын зурвас татаж, иргэд олон нийтийг агаар мандалд тархсан химийн бодис, агаарын бохирдлоос үүдэн цонх, хаалгаа онгойлгохгүй байх, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг өгсөн байна. Галын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button