Нийгэм мэдээ

Budapest Major: Маргааш "The MongolZ" эхний тоглолтоо "Imperial Esports" багийн эсрэг хийнэ

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь том тэмцээн болох "StarLadder Budapest Major 2025" тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш үндсэн хоёр шатны тойргийн тоглолтууд явагдаж, гуравдугаар шатанд өрсөлдөхөд шилдэг 16 баг ийнхүү бэлэн болоод байгаа юм.

Гуравдугаар шатны 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар тоглох бөгөөд гурван удаа хожсон найман баг энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарна. "The MongolZ" багийн хувьд гуравдугаар шатанд Бразилын "Imperial Esports" багийн эсрэг маргааш 20:00 цагт "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглох хуваарьтай байна.

"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд "bLitz" буюу Б.Гарьдмагнай, "Techno4K" буюу М.Содбаяр, "910" буюу Б.Өсөхбаяр, "mzinho" буюу Б.Аюуш, "controlez" буюу Б.Өнөдэлгэр нар тоглож байгаа бол дасгалжуулагчаар "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай ажиллаж байгаа юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button