Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойрог дуусахад дөрвөн багийн барилдаан үлдээд байгаа юм. Тус барилдаанууд ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.
Дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Хамаг монгол” багийнхан улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй “Хубилай” багтай барилдах юм. Харин улсын арслан Э.Батмагнайгийн ахалсан “Эм Си Эс Энержи” багтай Б.Орхонбаяр арслангаар удирдуулсан “АПУ-Скайтел” багтай барилдах хуваарьтай байна.
Дээрх дөрвөн багийн барилдааны дараагаар гуравдугаар тойргийн нэгдсэн дүн гарах юм. Харин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойргийн барилдаан энэ сарын 20, 21-нд Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.