Ирэх онд нийслэлийн 26982 нэгж талбарыг чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж буй. Тус ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм.
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Түүнчлэн газар чөлөөлөлт үргэлжилж байгаа аж.
Газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах үүргийн дагуу нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулсан байна. Үүнээс 2026 онд 341 төсөл, арга хэмжээний 26982 нэгж талбарын 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зайлаарай