НийгмийнНийгэм мэдээ

Улсын харцага Ц.Мөнхбаяр: Хөлийн цэцийн дүрмийн бус шийдвэр багийн амжилтад нөлөөллөө

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй "Алтан цом"-ын төлөөх дөрөвдүгээр тойргийн барилдаан өчигдөр болсон. Тус тойрогт "Хамаг Монгол" баг "МСS - Энержи" баг багтай учраа тааран барилдаж 13:12-оор хоёр дахь ялалтаа авсан. Ингэснээр нэг ч ялагдалгүй хүснэгтийг тэргүүлж байсан "МСS - Энержи" баг нийт 58 даваа, 3-1 гэсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж эхэлсэн.

Хоёр багийн барилдаан үеэр Улсын заан Б.Бат-Өлзий Улсын харцага Ц.Мөнхбаяр нарын барилдаан маргаантай шийдэгдсэн юм. Тодруулбал, хоёр бөхийн барилдаан хашлага тулах явцад Б.Бат-Өлзий зааны өвдөг хүрсэн байж болзошгүй нь камерын удаашралтаар харагдсан. Тус барилдааныг хөлийн цэцүүд шийдвэрлэхдээ "Б.Бат-Өлзий өвдөглөж унах үед 90 хувь нь газар хүрсэн бөгөөд гараараа сандал дээр тулсан учир 10 хувь унаагүй. Тиймээс хашлага тулахаас өмнө 100 хувь унаагүй учир ахин барилдуулах нь зүйтэй" хэмээн шийдсэн байна.

Тэгвэл тус шийдвэрийн талаар Улсын харцага Ц.Мөнхбаяр өөрийн цахим хуудаснаа "Ганцхан даваа авахын төлөө тамирчин хүн ямар их хөлс, хүч хөдөлмөр гаргасан байдгийг адилхан барилдаж байсан хүмүүс ойлгомоор юм даа. Хөлийн цэцийн удаа дараагийн дүрмийн бус шийдвэрүүдээс болж ганц миний унах ч дүүрч хөрөнгө мөнгө цаг хугацаагаа монгол бөхөд зориулсан багийн амжилтад нөлөөллөө" хэмээн бичжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонирхогч
Сонирхогч

ХЭРЭВ Ц.МӨНХБАЯРЫН ЯРЬСНААР НЬ ӨӨРИЙГ НЬ ДАВУУЛСАН БОЛ ХАШЛАГА ТУЛСАН ГЭЭД НӨГӨӨ БАГ ЯГ ИНГЭЭД ГОМДОЛЛОХ БАЙСАН. ЕР НЬ ИЙМ МАРГААНТАЙ ТОХИОЛДОЛД ДАХИЖ БАРИЛДСАН НЬ ЗӨВЛДӨӨ

Зочин
Зочин

ХӨӨШ БӨХЧҮҮДЭЭ ЭНЭ ЦАГИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ИДЭР ХҮЧТЭНГҮҮДЭЭ БИ ТА НАРТ НЭГ ЮМ ХЭЛЬЕЭ ТЭР ЕРӨНХИЙ ЦЭЦ ГЭЭД БАЙГАА ДОРНОДЫН ЦОГЗОЛДОРЖТОН БОЛ САЙН БӨК БИШ ШҮҮ НАЙРААНЫ НАЧИН ШҮҮ УИХ н ГИШҮҮН АСАН Ц.ШИНЭБАЯР НАЧИН БОЛГОСОН ШҮҮ ҮҮНИЙГ БУРХАН ЧӨТГӨР ХОЁР ГЭРЧИЛНЭЭ ТЭР ЛАЛАРЫГ ХӨЛИЙН ЦЭЦЭЭС ХӨӨЖ ЯВУУЛ.НАЧИН ЦОЛОО НЭГ Ч БАТЛААГҮЙ НАЧИН БОЛСНООСОО ХОЙШ ДАНДАА НЭГ ХОЁРЫН ДАВААНД ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ТЭНГЭР ШИРТЭЖ ХЭВТСЭН ГАР ШҮҮ.ХАРИН ХӨЛИЙН ЦЭЦЭЭР АХМАД БӨХЧҮҮД ЖИШЭЭЛБЭЛ УЛСЫН ЗААН ГОЧООСҮРЭН БАТЗОРИГ ЗААН БУМБАЯР ЗААН НАРЫГ УРИЛГААР АВЧИРЧ СУУЛГА ТААНУУД ТЭРИЙГ ХӨӨЖ ЯВУУЛ.ТЭГЭХГҮЙ БОЛ БӨХ МЭДЭХГҮЙ БАРИЛДААНЫ УР ЧАДВАРГҮЙ ЭНЭ ГАР ИЙМ БУДЛИАН ОЛНЫГ ГАРГАМОЙ

Энхбаяр
Энхбаяр

Батөлзий заан хашлаганд хүрэхээс өмнө өвдөг нь газар хүсэн шдэ олн жил барилдсан мэдрэмжтэй хашир заан өөрөө жудаг заагаад унаснаа хүлээчих байсым даа тэгсэн бол даваанаас илүү нэр хүндтэй унаа болох байсым.

Зочин
Зочин

Мөнхбаяр харцага давсан шүү

Холбоотой мэдээ

Back to top button