Засгийн газрын хуралдаанаар данс хааж, албадлага хэрэглэдгийг халах хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аж ахуй нэгжүүдийн дансыг хааж, албадлага хэрэглэдэг байдлыг халах агуулгыг хөндөх аж.
Энэ сарын эхээр Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран үүрэгт ажлаа авмагцаа татварын өртэй 72 мянган татвар төлөгчийн 54 мянга нь 10 хүртэлх сая төгрөгийн өртэй байгааг мэдээлсэн. 9000 гаруй татвар төлөгч рүү нэхэмжлэх илгээж, татварын өрийг барагдуулахгүй бол хуулийн дагуу хөрөнгийг нь битүүмжлэх, данс хаах зэрэг арга хэмжээг авахаа ч мэдэгдсэн.
Харин уг асуудлыг халах, аж ахуй нэгжүүдэд татварын өр төлбөрийг барагдуулах уян хатан нөхцөлтэй боломж олгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх эсэх асуудлыг өнөөдөр Татварын багц хуулийн төсөлд тусгасныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх товтой байна.
Т.БАТСҮРЭН
Энэ агуулгаар редакцын хөндсөнийг хавсаргаж байна








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.