НИЙГЭМНийгэм мэдээ

Мансуурсан үедээ жолоо барьж, бусдыг хутгалж гэмтээсэн хэргийг шалгаж байна

Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тодруулбал, "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрэл дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгалчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад "20 гаруй насны нэр бүхий иргэн нь мансуурсан үедээ Тoyota crown маркийн .... улсын дугаартай машиныг жолоодож яваад, гэрлэн дохионы орчимд байсан иргэнийг хутгаар зүсэж, биед нь гэмтэл учруулсан нь" урьдчилсан байдлаар тогтоогджээ. Түүнчлэн хэргийн газраас эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн модон иштэй 27 см урттай хутга, мансууруулах үйлчилгээтэй эмийн төрлийн зүйлс зэргийг хураан авсан байна.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр залуу үеийнхэн ихээр холбогдох нөхцөл байдал тогтоогдож байгаа тул эцэг эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тойрон хүрээллийг нь сайтар анзаарахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Золбин ардчиллын гай гэж энэ дээ.

Зочин
Зочин

За энэ мансуурагч нар ийнхүү цаазаар авахуулдаг юм байж байнга согтуу галзуу мансуурсан хүнээс доор сэтгэхүйтэй энэ их хурлын гишүүдээ яахын та нар орой энэ тэнд зогсоогоод шалгаарай.Ихэнх нь согтуу галзуу яваа шүү мансуурсан ч явж магадгүй

Зочин
Зочин

Энэ мансуурал+ архидалттай шаргуу тэмцэхгүй бол ёстой асуудал үүснэ шүү. 3 хан сая хүнтэй тэгээд бас мансуурна……

Холбоотой мэдээ

Back to top button