Нийгэм мэдээ

2026 он гарснаас хойш 21 мянган жуулчин Монголд иржээ

2026 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсыг 21,066 жуулчин зорин иржээ. 

Энэ нь оны эхний сард жуулчдын урсгал тогтвортой хадгалагдаж, өвлийн аялал жуулчлал идэвхжиж байгааг харуулж буй юм.

Улсаар нь ангилбал: 

  • ОХУ-9,209
  • БНХАУ-7,161
  • БНСУ-1,353
  • Герман-554
  • Япон-462
  • Казахстан-303
  • АНУ-291
  • Турк-182
  • Беларусь-175
  • Филиппин-175
  • Австрали-120
  • Франц-110
  • Их Британи-89
  • Вьетнам-53
  • Канад-49
  • Энэтхэг-48
  • Өмнөд Африк-44
  • Хонконг (БНХАУ)-41
  • Узбекистан-41
  • Индонез-36

Сараар харьцуулбал:

2025 онд жуулчдын оргил үе зуны улиралд тохиож байсан бол 2026 он 20 мянга давсан үзүүлэлттэй эхэлж, өвлийн аялал жуулчлал бодит үр дүнгээ өгч байгааг илтгэж байна. Өвлийн фестиваль, соёлын эвент, онцгой байгалийн аялал нь Монголыг дөрвөн улирлын аялал жуулчлалын чиглэл болгон таниулахад чухал нөлөө үзүүлж байна хэмээн Аялал жуулчлалын нэгдсэн холбооноос мэдээлэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button