Цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж буй видео бичлэг цацагдсан.
Уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас тус бичлэгийг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ...-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
-Цахим орчинд насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ зодож буй бичлэг цөөнгүй гарах боллоо. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой бичлэгүүд цахим орчинд цөөн биш нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас тухай бүр шуурхай шалгаж тогтоон, арга хэмжээ авч байгаа, урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй аян арга хэмжээ, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлж, ЕБС, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Түүнчлэн эцэг эхчүүдийн хараа хяналт мөн чухал байдаг.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цагдаагийн новшнууд мөнгө аваал хэргийг дарна л даа
Shuuh tertei tergui saya hunii nuuriig aihtar gemteesen hereg deer zorchih erhiig l hyazgaarlah yal ogloo. Shuuhed butsaagaad oor zuil angi ashiglah, hergiig shineer shalguulah bolomj baisan.