НИЙГЭМНийгэм мэдээ
Улаанбурхан өвчний 12 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний талаарх цаг үеийн мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд тус өвчний 12 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 14,427 боллоо.
Батлагдсан 12 тохиолдлын 5 нь нийслэлд бол 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 11,689 нь нийслэлд бол 2,733 нь орон нутагт бүртгэгдээд байгаа юм. Тус өвчний дэгдэлт 396 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нас баралт 15 байна.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 43 хүн байгаагаас биеийн байдал хүнд 8 иргэн байна. Харин дунд 33, хөнгөн гурван иргэн байгаа бол гэрээр зургаан хүн эмчлүүлж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.