НИЙГЭМ

Сайншандын цэвэрлэх байгууламж хоногт 1200-1600 м.куб бохир ус цэвэрлэж байна

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Сайншанд суманд 3000 м.куб хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламжийг "Комфорт импекс" ХХК ашиглалтад одоогоос дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан байдаг.

Одоогийн байдлаар уг цэвэрлэх байгууламж хүн амын суурьшил, хэрэглээнээс хамааран хоногт 1 200-1 600 м.куб бохир усыг татан төвлөрүүлж, үүний 50-70 хувийг цэвэрлэн байгальд нийлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн албан байгууллага, айл өрхөөс гарч буй бохир усыг ариутгах татуургын тусламжтайгаар цэвэрлэх байгууламжид авчирч, механик болон биологийн цэвэрлэгээний аргаар цэвэрлэн байгальд нийлүүлдэг аж.

Сайншанд хот 30 мянга гаруй мянган хүн амтай. Нэгдсэн цэвэрлэх байгууламж нь Ар, Өвөр Шандыг холбосон 4.4 км урт бохир усны төв магистрал шугамаас бүрддэг аж.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button