НийгмийнНийгэм мэдээ

3400 төгрөгөөр түлш авах ААН-ийн хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл хүлээн авна

Засгийн газраас олон улсын эдийн засгийн хямралт нөхцөл байдалтай холбогдуулан хаврын тариалалтыг дэмжих зорилгоор 10 мянган тонн шатахууныг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэх зохицуулалт хийж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл шатахууны хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй газар тариалан эрхлэгч, ААН-үүдийн материалыг дөрөвдүгээр сарын 1-нээс хүлээн авч эхэлжээ. Энэ талаар "Хөдөө аж ахуйн корпораци"-иас тодруулахад "Хөнгөлөлттэй шатахуун нийлүүлэх гэрээ байгуулалт үргэлжилж байна. Гэрээгээ байгуулсан ААН-нүүд 3-ны өдрөөс татан авалтаа хийж эхэлсэн. 15-ны дотор зохион байгуулж дуусна" гэв.

Харин газар тариалан эрхлэгчдийн зарим төлөөлөлттэй холбогдоход гэрээгээ байгуулсан, татан авалтаа хийхээр хүлээж байна. Тэр болтол шатахуун өсөх сургаар нөөцөлсөн түлшээ хэрэглэж байна гэсэн юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene garuudaas guij awah gej

Холбоотой мэдээ

Back to top button