НийгмийнНийгэм мэдээ

Хаврын тариалалтын улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэлт 92 хувьтай байна

Улсын хэмжээнд хаврын тариалалт ажил үргэлжилж байна. 2026 оны тариалалтад нийт 50.0 мянган тн улаанбуудайн үр хэрэгцээтэй байгаа бөгөөд бэлтгэл хангалт 92 хувьтай байна. Тодруулбал, одоогоор 46 тн улаанбуудайн үрийн нөөцийг бүрдүүлээд байгаа аж.

Энэ онд тариалан бүхий ААН-үүд 28 мянган тонн, ”Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 11.2 мянган тонн нийт 39.2 мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлсэн. Дээрх үрийг тариалан эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгож буй.

Мөн хаврын тариалалтад дутагдах 12.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлох шийдвэрийг гаргаж 22 аж ахуйн нэгжид зөвшөөрлийг нь олгосон. Үүнээс өнөөдрийн байдлаар долоон мянган тонн үрийн буудай импортоор орж ирээд байгаа аж.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button