Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Хөндөх сэдэв: Журмаа дагадаггүй түрээсийн скүүтер, мопедоос болж хүмүүс амь насаараа хохирсоор байх уу

Энэ сарын 10-наас эхлэн түрээсийн скүүтер, мопед болон унадаг дугуй зэрэг тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Эдгээр нь хоёр дугуйт тээврийн хэрэгсэлд багтдаг бөгөөд зориулалтын дугуйн замаар зорчих учиртай. Хэрэвзээ дугуйн зам байхгүй тохиолдолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу автозамын нэгдүгээр эгнээний баруун талын хөвөөгөөр явах дүрэмтэй атал түрээсийн дугуйтай иргэд явган хүний замаар зорчих нь олонтоо.

Улмаар явган зорчигчод хүндрэл учруулж, мөргөж гэмтээх асуудал гардаг. Түрээсийн дугуйг ихэвчлэн ЕБС-ийн хүүхдүүд түрээсэлж хэрэглэдэг нь насанд хүрээгүй хүүхдүүд унаж бэртэх эрсдэл үүсгэж байсан юм. Иймд энэ жилээс нийслэлээс түрээсийн скүүтер, мопед ашиглах үйлчилгээг 16 нас хүрээгүй хүүхдэд үзүүлэхгүй байх шаардлагыг ААН-үүдэд тавьж зохицуулалт хийжээ. Улмаар үйлчлүүлэгчдийн мэдээллийг E-Mongolia нэгдсэн системтэй холбож насны хязгаарлалтыг системээр хянаж эхэлжээ. Хэрэв эцэг эхчүүд 16 нас хүрээгүй хүүхдэдээ цахилгаан скүүтер, мопед худалдан авч өгсөн, эсвэл өөрийн бүртгэлээр E-Mongolia системд нэвтрэн скүүтер түрээсэлж өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 нэгжээр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна.

Одоогоор нийслэлд түрээсийн скүүтер, мопедын үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж буй зургаан аж ахуй нэгж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт зургаан өөр төрлийн түрээсийн мопед, скүүтер байна. Тухайлбал,

  • Тапатрипп Эжэнси ХХК,
  • Эко технологи ХХК,
  • Хурд Хүч ХХК,
  • Жет шаринг ХХК,
  • Юү гөү инвестмент ХХК,
  • Безен номт ХХК зэрэг зургаан ААН зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүгд 16 дээш насныхан унах тохиргоог хийсэн байна.
Зургийн эвлүүлэг ашиглав

Харин 16 нас хүрээгүй хүүхэд өмнөх жил хэрэглэж байсан бүртгэлээр нэвтэрч түрээсийн скүүтер, мопед унах тохиолдол гарч байгаа аж. Иймд түрээсийн үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж уг асуудал дээр анхаарч ажиллах шаардлага үүсэж буй.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т "16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" хэмээн заасан байдаг. Мөн 25.4-т "унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно. Үүнд:

  • Унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;
  • Ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;
  • Зохион байгуулалттай цуваагаар яваа үед" хэмээн заажээ.
Зургийн эвүүлэг ашиглав

Өөрөөр хэлбэл түрээсийн скүүтер, мопедтэй иргэд дугуйн замаар зорчино. Хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд автозамын нэгдүгээр эгнээний баруун талын хөвөөгөөр зорчих дүрэмтэй юм. Үүнийг жолоочид болон иргэд төдийлөн мэдэхгүйн улмаас явган хүний замаар зорчиж бусдад хүндрэл учруулаад байгаа аж.

Энэ тухай иргэдээс тодруулахад "Түрээсийн дугуйг залуус ихэвчлэн унаж байна. Дуу чимээ байхгүй учир гэнэт араас гарч ирэх, мөргөх тохиолдлууд гардаг. Дийлэнхдээ явган хүний замаар явдаг болохоор зарим зай талбай муутай газраар зөрөх үед хүндрэл үүсгэдэг нь үнэн. Тиймээс дүрэм журмаа мөрдөж, зориулалтын зам талбайгаараа яваасай гэж бодож байна" гэлээ.

Харин түрээсийн скүүтер, мопед хэрэглэгч нар "Дүрэмдээ дугуйн зам байхгүй бол автозамын хөвөөгөөр явна гэж заасан байдаг. Гэтэл замаар хөдөлгөөнд оролцох үед жолооч нар илт дээрэлхэж, шахах, дуут дохио өгөх асуудлууд гардаг. Тиймээс зарим үед явган хүний замаар явсан нь арай аюулгүй санагддаг. Явган замаар явахаар зай талбай, зөрөхөөс зэрэг хүндрэлтэй зүйлүүд олон. Тиймээс жолооч нар нь дүрмээ мэдээд, журмынхаа дагуу зорчдог болоосой гэж хүсдэг" хэмээн ярилаа.

-Түрээсийн скүүтер, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй байхаар олон нийтийн цагдаа 08:00-24:00 цагт бүх уулзвар дээр ажиллаж байна-

Түрээсийн скүүтер, мопед зэрэг нь явган зорчигчдын чимээгүй нэгэн айдас болоод буй. Иймд нийслэлээс 185 олон нийтийн цагдааг өдрийн хоёр ээлжээр ажилуулж, түрээсийн дугуйн үйлчилгээнд хяналт тавьж байгаа юм. Энэ талаар албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагаас тодруулахад "Өглөөний ээлж 08:00-14:00 цагт, өдрийн ээлж нь 14:00-24:00 цагт бүх уулзвар дээр эргүүл хийж байна. Явган хүний замаар түрээсийн скүүтер, мопедтэй иргэдийг зогсоож зохих шаардлагыг тавьж анхааруулах, сануулах зэргээр хяналт тавин ажиллаж байгаа.

-Дийлэнх нь хэдээс хэдэн насныхан түрээсийн дугуй унаж хөдөлгөөнд оролцож байна. Мөн тавьсан шаардлагыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Миний анзаарсанаар 16-25 насныхан дийлэнх хувийг эзэлж байх шиг байна. ЕБС-ийн хүүхдүүд хоёроороо хамт сууж явах тохиодол цөөн ажиглагдсан. Зөвхөн ЕБС гэлтгүй оюутнууд ч гэсэн хамт сууж явсан ганц хоёр тохиолдол бий.

-16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд түр саатуулах буюу журамлах, хууль ёсны асран хамгаалагчийг 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгох журамтай болсон шүү дээ. Торгуулын арга хэмжээ авч байгаа юу?

-Одоогоор торгож шийтгэл ноогдуулсан зүйл байхгүй. Бидний зүгээс эхний ээлжид сануулах, дүрэм журмыг таниулах ажил хийж байна. Түрээсийн скүүтерийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдэд 16 нас хүрээгүй хүүхэд түрээслэх боломжгүй болгох тохиргоо хийх шаардлага хүргүүлсний дүнд иргэдийн "E-Mongolia" системээр дамжуулан 16 наснаас дээш иргэд унах боломжтой болсон. Үүний үр дүнд хүүхдүүд унах нь багассан. Харин зарим эцэг эхчүүд бага насны хүүхдээ хамт суулгачихсан яваад байна.

-Олон нийтийн цагдаа хэдий хүртэл хяналт тавьж ажиллах вэ?

-Тушаалын дагуу бид энэ сарыг дуустал хяналт шалгалтыг ажлыг хийнэ. Ирэх сард ч үргэлжүүлэхийг үгүйсгэхгүй.

Түгжрэлтэй тэмцэж буй манай улсад угтаа түрээсийн скүүтер, мопед хэрэгтэй байгаа юм. "Зам товчлох, түгжрэхгүй, богино хугацаанд очих зэрэг олон талын давуу талтай" гэж иргэд ч ярьж байв. Бид нэг үеэ бодоход скүүтерийн зогсоолтой болсон. Мөн тодорхой заасан дүрэм, журам нь ч байна. Гагцхүү түүнийг мэдэх, дагаж мөрдөх шаардлага үүсээд буй. Одоогоор хэрэглэж байгаа түрээсийн скүүтер, мопедын дээд хурд 25 км/цаг байгаа юм. Энэ нь ОУ-ын жишигтэй харьцуулан тогтоосон хурд бөгөөд скүүтерийг түрээсэлж нэг минут унах үнэ ₮200-350 өртөгтэй. Минут бүрд хэрэглэгчийн халааснаас мөнгө гарах учраас аль болох хурдан хүрэх газартаа очихыг бодно. Улмаар яаран сандарч явснаар осол гаргаж, өөрийгөө болон бусдыг хохироох эрсдэлтэй. Олон улсын жишгээр бол түрээсийн скүүтерийн хурдыг 10 км/цаг бууруулахад осол 5 хүртэлх хувиар буурдаг.

Тэгвэл энэ сарын 10-наас буюу түрээсийн скүүтер хөдөлгөөн оролцож ирсэн өдрөөс 19-ны өдөр хүртэл ГССҮТ-д скүүтер, мопед зэргээс шалтгаалж 102 иргэн гэмтэж ирсэн байна. Эхний өдөр хамгийн их буюу 16 иргэн гэмтэж ирсэн бол энэ сарын 19-нд зургаан хүн болж буурсан байгаа юм. Мөн 16 наснаас доош настай хүүхэд сүүлийн өдөр бүртгэгдээгүй байна.

Үүнээс үзвэл скүүтерийг 16 наснаас дээш иргэд унах, олон нийтийн цагдаа нар хяналт тавьж ажиллах зэрэг нь бодит үр дүнд хүрч байгаа юм. Цаашид бид энэ мэт зөв шийдвэрүүдийг гаргах учиртай. Нэг ёсондоо тодорхой заасан дүрэм журмыг баримталж дугуйн замаар зорчих хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд автозамын нэгдүгээр эгнээний баруун талын хөвөөгөөр зорчих учиртай. Бид анхнаасаа түрээсийн скүүтерээр явган хүний замаар зорчиж дадсан муу зуршил нь асуудал үүсгэж байгаа юм. Иймд жолооч нар ч ухамсартай хандаж скүүтертэй зорчигч нарт зай гаргаж өгч замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй байна.

Нөгөө талаас түрээсийн скүүтер, мопедын үйл ажиллагаа явуулдаг дээрх зургаан ААН хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих учиртай. Тиймийн тулд эвдрэлтэй скүүтер, мопед зэргийг хэрэглээнээс хасах, хэрэглэгч нарт аюулгүй зорчих зааварчилгаа өгч хамтран ажиллах бодит хэрэгцээ шаардлага үүсээд буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинолдо
Зочинолдо

ХОРИГЛОХОД ЯАГААД БОЛОХГҮЙ БГА ЮМ БЭ ОРУУЛЖ ИРСЭН БАЯЧУУД ХОХИРЧИХГЭЭД БГА ЮМ УУ ,ХҮҮХДҮҮД ХҮНИЙ АМЬ ЭРҮҮЛ МЭНД ХАМГААС ЧУХАЛ БИШ ЮМ УУ

Зочин
Зочин

Ene bol unen asuudal shuu yavgan hunii zam deer aimar davhij bga

Зочин
Зочин

Scooter bol goy ch soyol bhgui bol ayultai

Зочин
Зочин

Явган хүний зам дээр унадаг хүмүүсийг хатуу торгох хэрэгтэй

Зочин
Зочин

Hunii araas genet garaad irheer aimaar bdg shuu

хүннү
хүннү

Үүний бүр мөсөн хориглох хэрэгтэй. Хотод явган явж чадхаа байлаа. Маш эрэсдэлтэй боллоо. Явган хүмүүс машин замаар явахдаа тулаад байна. Дээрх копаниуд хөрөнгөө гаргаж скүүтер явах замаа байгуул. Нийслэл зургийг нь гаргаж өг. Тэгэхгүй бол энэ янзаараа бүтэхгүй нь ээ.

Зочин
Зочин

Дүрмээ мэдэхгүй биш мэдээд зөрчдөг нь асуудал

Зочин
Зочин

Скүүтерийг бүр хорих биш зөв зохицуулах нь зөв

Зочин
Зочин

Энэ скүүтэр мопэдоос болж айж цочиж түгшсэний улмаас Улаанбаатарын оршин суугчид бүгдээрээ сэтгэл мэдрэлийн өвчтэй болж байна. Улаанбаатарын хүн болгон эрүүл мэндийн хохирлоо нэг тэрбум төгрөгөөр үнэлж нөхөн төлүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Hurdiig ni bagasgaval osol buurah bh daa

Зочин
Зочин

Эцэг эхчүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй

Зочин
Зочин

Заавал тусгай замтай байх хэрэгтэй. Эсвэл 1-р эгнээний баруун талаар хашлага тавьж, мопед скүүтерийг явуулдаг болвол явган хүний замаар явахгүй ард иргэдэд аюулгүй байх болно.

Шүүгчхурц
Шүүгчхурц

Энэ балай юм аа болиулаач хөгжилтөй орнууд бүгд зогсоосон шүү

Иргэн
Иргэн

Эзэнгүй төр

Зочин
Зочин

Хамгийн сонирхолтой нь скүүтер мопедоос Монгол биш Казахстан, Хятад хоёр хожиж байгаа. Шалгаад үзээрэй. Скүүтэр түрээсийн чинь мөнгө Казахстанруу явдаг байгаа шүү.

Зочин
Зочин

Mashinaas aigaad yavgan zam ruu orдог gedeg ni bas unen shuu

Зочин
Зочин

Жолооч нар ч гэсэн шахаж хавчиж байгаагаа болих хэрэгтэй

Зочин
Зочин

Huuhduud 2-ooroo suugaad yavj baigaag olon harsan

Зочин
Зочин

Дугуйн замаа нэмэхгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй

Зочин
Зочин

E-mongolia-r hyazgaarlasan ni zov shiidver bn

Зочин
Зочин

E-mongolia-r hyazgaarlasan ni zov shiidver bn

Зочин
Зочин

Манайхан дүрэм мөрдөх соёл муу байгаа нь харагдаж байна

Зочин
Зочин

Yavgan zam deer yavaad hun murguud zugtah tohioldol ch bn

Zochin
Zochin

Za bitgii hudlaa surjigenetsgee! Naaduuldaa ch gsn yavah zamiig n gargaad uguuchee, esvel buh zamaa huvuutei bolgoh heregtei. Neg bol mashinuudiin dunduur suljild geh geed bgaa yum uu? Yalgaagui l gemtel osol garna. Neg talaas n yumiig harj bichih hereggui

Зочин
Зочин

Торгууль нь багадаад бгаа юм бна ёстой нүд эрээлжлүүлж бнаа ядаж хурдаа тааруулж чаддаг бгаач

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Яагаад хамгаалах малгай өгдөггүй юм бэ ?????????? Өмхий илжигнүүд ээ хамгаалах малгай өгч унуулаачээ !

Зочин
Зочин

Бүр хориглох хэрэгтэй. Ажилгүй залхуучуудад зугаацах, цаг нөхцөөх нэг арга хэрэгсэл болж байгаа. Залуусыг ингэж мөнгө үрж зугаацахаас өөр юм боддоггүй тэнэгүүд болгож болохгүй.

Луйварчидаа
Луйварчидаа

Хориглосон зөв сонголт болно.. манай дарга нарын ярих дуртай дэлхийн том хотуудад хориглосон байна шүү..
Олон нийтийн эрүүл мэнд амь насны эсрэг бизнес хийж мөнгө олох чинь ёс зүйгүй үйлдэл биздээ Хориглон зогсоо

Zochin
Zochin

Khoriglokh kheregtei, guuren deer alkhaj yavaa khuniig gemteesen, yagaad yavgan khunii yavakh khesgeer yavaad bdag yum be

zochinz
zochinz

tegeel ardan nuguul mcs bga shuu tim uchiraas horij chadajgui

Зочин
Зочин

Хориглооч ээ

Зочин
Зочин

yamar ch hyanaltgui, horiglo, yavgan taiven alhmaar bn

Холбоотой мэдээ

Back to top button