НийгмийнНийгэм мэдээ

Ц.Идэрбат: Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих "Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нартай “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих зорилготой уг төслийг эхний ээлжид 16 аймгийн 16 багт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийн хүрээнд нэг багт 100 га талбайд ногоон тэжээл тариалах юм байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Монгол Улс 1,626 багтай. Аймгийн төв, сумын төвийн багууд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудыг хасаж тооцоход ногоон тэжээл тариалах шаардлагатай 1,071 баг байна. Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан нийт 112,265 га талбай байна. Эдгээр талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлнэ. Малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ борлуулж, эдийн засгийн хувьд ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэнэ" гэв.

Улсын хэмжээнд ХАА-н эдэлбэр газар 1997 оныхтой харьцуулахад 2023 онд 15.3 мян.га-гаар буурсан, цаашид ч буурах хандлагатай байгаа. 2024 оны эцэст 57.6 сая мал тоологдож 1997 оныхтой харьцуулахад 2.0 дахин өссөн байна. Малын тоо тогтвортой өсөх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац, тэжээлийн хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн байдлаар бэлчээрийн даац 60 хувь нь хүртээмжтэй, 30 орчим хувь нь гандуу, 10 хувь нь гантай байв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ балай Сайд нэр хүлээж байх хугацаандаа Монгол ын ХАА,МАА-г сүйтгэж хаяна оо, хөөрхий.... Энэ ЗГ шүү юм нь бушуу л огцроосой доо.

Холбоотой мэдээ

Back to top button