УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Солонгоо: Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал яригдаад өнгөрдөг байж болохгүй, Рио Тинто хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр Оюутолгойн гэрээг Хянан шалгах түр хороо болон нээлттэй сонсголын явцад илэрсэн Рио Тинтотой холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй материалуудыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад илгээж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо дараах байр суурийг илэрхийлэв.

Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд үйл ажиллагаа Рио Тинто компанийн үйл ажиллагаа манай улсын ажлын хэсэг, төрийн шйидвэр гаргах процесст зохисгүй байдлаар маш их нөлөөлдөг. Оюутолгойн хөрөнгө оруулалт гэрээ, Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг байгуулахдаа өөрсдөдөө илт давуу байдал би болгосон яриа хэлэлцээнд нөлөөлсөн.Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад Рио Тинто компани нөлөө үзүүлж ажиллаж асуудал яригддаг.

Энэ асуудал зөвхөн монголчууд хариуцлага хүлээгээд, хоорондоо хэрэлдээд дуусдаг. Рио Тинто компани ямар нэг хариуцлага хүлээж байгаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ 17 жилийн хугацаанд бидний хийж чадаагүй зүйл бол үнэхээр Оюутолгойтой холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил байсан бол. Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлсөн бол Рио Тинто компани харицлага хүлээх ёстой. Хамгийн гол нь өөртөө давуу байдал бий болгож олж авсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай юм.

Яригдаад өнгөрдөг биш энэ асуудлыг Рио Тинто компанийн нь үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагдсан улсуудын дагуу хариуцлага асуудлыг тавих нь цаг хугацааны асуудал. О.Батнайрамдал гишүүний Их Британи албан бичиг явуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа.

Жишээ нь, Английн авлигатай тэмцэх хууль ёүүлийн жилүүдэд чангарсан. Рио Тинто компани тус улсад үүсгэн байгуулагдсан, төв оффис нь тэнд байдаг. Лондонгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаний болохын хувьд үүргээ биелүүлэх ёстой. Энэ хуульд гадаадын улсын нийтийн албан тушаалтанд давуу байдал олгох зорилгоор авлига өгч болохгүй гэдгийг тодорхой заасан гэв.

Мөн тэрбээр С.Баярцогттой холбоотой хэвлэлийнхний асуултад "Эхнэрийнхээ компаниар дамжуулаад 60 тэрбум төгрөгийн тендер авсан асуудал бий. Нөгөө талаас худалдан авах ажиллагаагаар дамжуулаад Монголын шийдвэр гаргах түвшний улс төрийн нөлөө бүхий хүмүүст тендер өгч, өөртөө давуу байдал бий болгодог. Мөн “Оюу толгой”-н талаар ярьсан, гэрээг нь сайжруулъя гэсэн улстөрчдийг харлуулах үйл ажиллагааг хийдэг" хэмээн хариулав.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Та нар өөрсдөө юу хийсэн юм Эндээ улс төрийн хэрүүл хийж байхын оронд үндэслэлтэй асуудлаа гаргаж тавиад үр дүнд хүрсэн юм юу ч байхгүй

Зочин
Зочин

BALIN HAMART MIN ODOO BOLJ UZ NAAD OYUERDENE HUDALCHAASAA SALJ UZ ,. MUUG DAGAVAL MOGOIN HORLOL BOLDOG

Lantuu
Lantuu

Oвоо мэдлэгтэй хүн шүү. Дэмжих, боломжийн албан тушаалд дэвшүүлэх хүн шүү.

Зочин
Зочин

МУ-ын УИХ ба ЗГ нарт .... РТ ба ОТ-той хийж байгаа хэлэлцээрт МУ-ыг төлөөлөх багт Гишүүн О.Батнайрамдал, Б.Солонгоо, ОТ-н ТУЗ-ын гишүүн асан Баясгалан болон РТ -ОТ-той эртнээс нь сайн тэмцсэн элчин сайд Д.Батбаатар нарыг Заавал оролцуулах ёстой юм байна.... үүнийг УИХ ба ЗГ онцгойлон анхаарна уу...
Мөн МУЗГ нь OT-н асуудлаар Монгол Англи Австрали -ын АТГ-т хандахаас гадна Хятад-Швэйцарь-Кипр ОХУ ын АТГ-т хандвал илүү Үр дүнд хүрэх магадлал бийг анхаарна уу,

Зочин
Зочин

МУ-ын УИХ ба ЗГ нарт ....
МУ өдөрт 15 тэрбум төгрөг буюу 10 жилийн сургууль, нэг гүүр барих мөнгийг ОТ рио нарт төлдөг ямар хачирхалтай хэрэг бээ...
РТ ба ОТ-той хийж байгаа хэлэлцээрт МУ-ыг төлөөлөх багт Гишүүн О.Батнайрамдал, Б.Солонгоо, ОТ-н ТУЗ-ын гишүүн асан Баясгалан болон РТ -ОТ-той эртнээс нь сайн тэмцсэн элчин сайд Д.Батбаатар нарыг Заавал оролцуулах ёстой юм байна.... үүнийг УИХ ба ЗГ онцгойлон анхаарна уу...
Мөн МУЗГ нь OT-н асуудлаар Монгол Англи Австрали -ын АТГ-т хандахаас гадна Хятад-Швэйцарь-Кипр ОХУ ын АТГ-т хандвал илүү Үр дүнд хүрэх магадлал бийг анхаарна уу,

Холбоотой мэдээ

Back to top button