НИЙГЭМНийгэм мэдээ

Хятад, Өмнөд Солонгосоос ирэх жуулчдын тоо буурчээ

Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Монгол Улсад 280.5 жуулчин ирээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16% өссөн үзүүлэлт юм. Ирсэн жуулчдыг улсаар нь ангилбал ОХУ, Японоос ирэх жуулчдын тоо өсөж, Хятад, Өмнөд Солонгосоос ирэх жуулчдын тоо буурчээ. Нийт жуулчдын 40 орчим хувь нь ОХУ-аас, 30% нь БНХАУ-аас, 9.4% нь Өмнөд Солонгосоос үлдсэн нь бусад улсаас ирсэн жуулчид эзэлж байна.

Монголыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа. Гэсэн ч жилд ирж буй жуулчдын 70-80% нь зун ирдээг хэвээр байгаа юм. Хэрэв аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг бууруулахгүй бол жуулчдын тоо цаашид энэ салбарын зах зээлийн байдалд хүнд тусахаар байна. Учир нь энэ салбарын дийлэнх компаниуд зунаас бусад улиралд сул зогсож, орлогогүй байх бодит эрсдэлтэй нүүр тулсан. Чухам иймээс аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт бага, хүний нөөц тогтворгүй байдаг ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button