УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Суррон, скүүтерийг зориулалтын бус газар байршуулбал ₮100 мянгаар торгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэцлээ. Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүллээ.

Тус хуульд цахилгаан скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлох эрх зүйн зохицуулалтууд багтсан. Тухайлбал,

  • Мопед, скүүтер, сурроныг 18-аас доош насны хүүхэд унахыг хориглоно. Зөрчиж жолоодсон тохиолдолд бол 100 мянган төгрөгөөр
  • Эцэг эхчүүд өөрсдийн нэвтрэх эрхээр насанд хүрээгүй хүүхдээ зорчуулсан бол 200 мянган төгрөгөөр
  • Явган замаар зорчвол 50 мянган төгрөгөөр
  • Зориулалтын бус газар байршуулбал 50 мянган төгрөгөөр тус тус торгоно.

2022-2024 оны эхний долоодугаар сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуйнаас үүдэлтэй 206 зам тээврийн осол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 4 сарын байдлаар 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button