"Knicks" баг Нью-Йорк хотын гэмт хэргийг түүхэн дэх хамгийн доод түвшинд хүргэлээ
АНУ-ын Нью-Йорк хотын гэмт хэргийн түвшин "Knicks" багийн амжилттай зэрэгцэн буурч буй нь олны анхаарлыг татлаа. Тухайлбал, Нью-Йорк хотын Цагдаагийн газрын сүүлийн үеийн статистик мэдээллээр тус хотын гэмт хэргийн ерөнхий түвшин түүхэн дэх хамгийн доод цэгтээ хүрч буурчээ. Энэхүү эерэг үзүүлэлт нь сагсан бөмбөгийн "New York Knicks" баг NBA-ийн play-off болон финалын шатанд түүхэн цуврал ялалтууд байгуулж, хот даяар баяр баясгалантай байгаа үетэй давхцаж буй юм.
Хотын аюулгүй байдал эрс сайжирч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдсэн нь спорт сонирхогчдын эерэг уур амьсгалтай шууд холбоотой хэмээн зарим судлаачид онцолжээ. Сагсан бөмбөгийн спортын түүхэн амжилт болон хотын амар амгалан байдал ийнхүү хослон, Нью-Йорк хотын амьдралын чанарт шинэ өөрчлөлтийг авчирсан байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.