Нийгэм мэдээСпортСПОРТ

АНУ-ын виз нь цуцлагдсан Сомали улсын шүүгч Омар Артанд бүтэн цалин олгоно

АНУ-н хилээр нэвтрэх эрхээ хасуулж, ДАШТ шүүх боломжгүй болсон Сомали Улсын шүүгч Омар Абдулкадир Артанд ФИФА-н зүгээс үндсэн цалин, урамшууллыг нь бүрэн хэмжээгээр олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүгчдийн зөвлөл удирдамж гаргаж, Омар Артан нь ДАШТ-д бэлтгэх сургалт, шалгууруудыг зуун хувь амжилттай давсан тул түүнийг санхүүгийн хувьд хохироохгүй байх нь зүй ёсны хэрэг гэж үзжээ. Ингэснээр тэрбээр талбайд гарч тоглолт шүүгээгүй ч ДАШТ-ий үндсэн шүүгчийн суурь цалинг бүрэн авахаар болжээ.

Дашрамд дурдахад тэрбээр ирэх наймдугаар сарын 12-ны өдөр болох Европын нэр хүндтэй тэмцээн УЕФА-н Супер цомын тоглолтыг шүүх ерөнхий шүүгчээр томилогджээ. Тус тоглолтод Аваргуудын лигийн аварга ПСЖ болон Европа лигийн аварга Астон Вилла клубүүд тоглох юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button