НИЙГЭМНийгэм мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Монголын түүхийн хичээлээр эхэлнэ

2026 оны “Элсэлтийн шалгалт”-д энэ сарын 25-ны өдөр буюу маргааш Монголын түүхийн хичээлээр эхэлнэ. Энэ жил 49,014 шалгуулагч бүртгүүлжээ. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлжээ.

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагч шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button