Нийслэлийн амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгож 0-18 насны хүүхдүүд эмчлүүлдэг болно
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх хүүхдийн төв” болгон хөгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд харилцан адилгүй тул тус бүрд нь нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Ингэснээр “Эх, хүүхдийн төв”-д 0-18 насны хүүхэд бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ авдаг болох аж.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.