MonBeef ферм үхэр худалдан авалтад малчидтай хамтран ажиллахыг урьж байна

Улаанбаатар Гурил ХХК-ийн MonBeef үхрийн ферм нь гарал үүсэл нь тодорхой, чанартай үхрийн махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг дэмжих зорилгоор үхэр худалдан авалтад малчид, хувь хүн, нөхөрлөл, хоршоололтой хамтран ажиллаж байна.
Тус ферм нь 18–36 сартай эр бяруу, шүдлэн насны үхрийг тогтмол нийлүүлэх малчдаас худалдан авч байна. Үхрийг өөрийн биеэр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багт байрлах MonBeef фермд хүргэж ирсэн тохиолдолд толгой тус бүрд 130,000 төгрөгийн нэмэлт урамшуулал олгоно.
MonBeef ферм нь мал эмнэлгийн гэрчилгээтэй, гарал үүсэл нь тодорхой үхрийг сонгон авч, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан органик өвс, тэжээлээр 100 хоногийн турш эрүүл, аюулгүй орчинд тэжээдгээрээ онцлог билээ.
Фермд тэжээсэн үхрийг MonBeef мах боловсруулах үйлдвэрт хүлээн авч, HACCP олон улсын стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийн орчинд, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг чандлан мөрдөж боловсруулдаг.

Үүний үр дүнд хэрэглэгчдэд зориулан гарал үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлыг хангасан стэйк болон ангилсан махыг хэрэглэхэд хялбар савлагаатайгаар хүргэж байна.
Малын гарал үүслээс эхлээд
тэжээл, мах боловсруулалт, савлагаа хүртэлх үйлдвэрлэлийн үе шат бүрд чанар,
хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэн ажилладаг нь MonBeef-ийн гол онцлог юм.
Иймд гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн гэрчилгээтэй үхрийг тогтмол
нийлүүлэх боломжтой малчид, хувь хүн, нөхөрлөл, хоршооллыг MonBeef фермтэй
хамтран ажиллахыг урьж байна.
Үхэр худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээлэл:
???? 8650-2200 | 8036-9955 | 9912-5233












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.