НИЙГЭМНийгэм мэдээ
Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгджээ
Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн боловсруулжээ. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурч, 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн байна. Мөн жилийн дундаж агаарын температур 2.5 хэм дээшилжээ.
Түүнчлэн:
- Нийт газар нутгийн 54.8% нь ус, 34.3 % нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй
- Ургамлын бүтээмж 22.3%-д буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ.
Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. Уг тайланг КОП17 олон улсын хуралд танилцуулах юм.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.