Байгаль орчин

СОР17 хурлын Ногоон бүс өнөөдөр нээлтээ хийнэ

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр Ногоон бүсийн үйл ажиллагаа эхэлж буй бөгөөд олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой юм.

Ногоон бүсэд хүрэлцэн ирэхдээ Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар нэвтэрч иргэдийг хүлээн авах цэгээс зориулалтын гольф карт буюу жижиг цахилгаан машинд сууж очно. Мөн иргэний үнэмлэхээ заавал авч ирэхийг анхаарна уу. Иргэдэд зориулсан Ногоон бүс өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 28-н хүртэл нээлттэй байх юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button