УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тэднийг тэвдүүлж мэдэх сонсгол | Сүүлийн 18 жилд ХАА-н салбарт эргэлдсэн ₮6 их наядын асуудал

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэллээ.

Сүүлийн 18 жилийн хугацаанд (2008–2025 он) олгосон урамшуулал, дэмжлэг, татаасын үр дүнгийн хувьд,

  • Урамшууллын нийт дүн: ₮538 тэрбум
  • Дэмжлэгийн нийт дүн: ₮1.1 их наяд
  • Хөнгөлөлттэй зээлийн нийт дүн: ₮4.4 их наяд (үүнээс улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас 603 тэрбум төгрөг олгосон)

Урамшуулал, дэмжлэгийн хүрээнд давхардсан тоогоор нийт 1 сая малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдсан. Зургаан төрлийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор нийт ~52,000 малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагджээ.

Салбарын ажилчдын тоо 2010 оноос хойш 31 мянгаар буурсан, бүтээмж улсын дунджаас хоёр дахин доогуур, импортын хамаарал нь 5.6 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл танилцуулагдав.

Сонсголоор дээр дурдагдсан мөнгөн дүн, хөнгөлөлт урамшуулал очих ёстой хүмүүстээ очиж чадсан, чадаж байгаа эсэх, үе үеийн сайд дарга нар хэрхэн зарцуулж ирсэн, хөтөлбөрүүд үр нөлөөтэй байж чадсан уу гэх зэрэг олон асуултад хариулах, хариуцлага нэхнэ.

Тэгвэл сонсголд хамаарах буюу 2008 оноос өнөөдрийг хүртэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг энд дурдъя.

ХугацааСайдЗГ-ын тэргүүн
2012–2014Х.Баттулга (Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд)Н.Алтанхуяг
2014–2016Р.Бурмаа (Хүнс, хөдөө аж ахуйн сайд)Ч.Сайханбилэг
2016–2017П.СэргэлэнЖ.Эрдэнэбат
2017–2019Б.БатзоригУ.Хүрэлсүх
2019–2020Ч.УлаанУ.Хүрэлсүх
2020–2022 (8-р сар)З.МэндсайханУ.Хүрэлсүх → Л.Оюун-Эрдэнэ
2022 (8-р сар)–2024 (7-р сар)Х.БолорчулуунЛ.Оюун-Эрдэнэ
2024.07.10–2025.11.25Ж.ЭнхбаярЛ.Оюун-Эрдэнэ → Г.Занданшатар
2025.11.25–2026.04.04М.БадамсүрэнГ.Занданшатар
2026.04.04–одоог хүртэлЦ.ИдэрбатН.Учрал

Ташрамд дурдахад, Сонсголын үеэр ЖДҮХС-гийн үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Шинжээчийн танилцуулснаар ЖДҮХС-аас 2009 оноос эхлэн 267.2 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгсөн. Сангаар дамжуулан иргэн, ААН-д олгож байгаа 2 төгрөгийг ЖДҮХС буцаан төвлөрүүлэх ёстой. Харамсалтай нь ЖДҮХС-гаас олгосон 2 төгрөг тутмын 1 нь авлага хэлбэрээр түгжигдэж, эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Мөн тус сангийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс харахад сүүлийн арван жилд 2019 онд л зөрчилгүй дүгнэлт авчээ. 2017 онд сөрөг дүгнэлт авсан бол 2018 онд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Бусад жилүүдэд хязгаарлалттай дүгнэлтүүдийг аудитаас өгсөн байна. 2025 оны эцсийн байдлаар 195.5 тэрбум төгрөгийн авлага бүртгэлтэй байгаа боловч талаас илүү хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй, эргэлзээтэй, муу зээлийн ангилалд шилжсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МАН-ын жирийн гишүүн
МАН-ын жирийн гишүүн

Энэ 9 хулгайчийг эгнүүлж зогсоож бгаад урт ээлжийн галаар ганцхан шүршээд дуусгахгүй бол манай намын нэр хүндэд тун муухай юм гарч ирж, нийтийн сүйрэл болно шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button