Нийгэм мэдээ

Өнөөдөр "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна

Жил бүрийн есдүгээр сарын 29-нд Дэлхийн зүрхний өдөр тохиодог. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлс болон шинж тэмдгийг эрт танихын ач холбогдлыг дэлхий нийтэд сануулдаг энэхүү аяныг “Don’t Miss a Beat” уриан дор тэмдэглэн өгөрүүлэх аж.

Зүрх судасны өвчин заримдаа мэдэгдэхүйц шинж тэмдэггүй, эсвэл хүмүүсийн үл тоомсорлодог шинжээр илэрч болох тул биеэ анзаарах, эрт оношилгоонд хамрагдахыг уриалж байна. Дэлхий даяар зүрх судасны өвчний улмаас жил бүр 20 сая гаруй хүн нас бардаг бөгөөд энэ нь дэлхийн нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна.

Цусны даралт ихсэх нь зарим тохиолдолд тодорхой шинж тэмдэггүй үргэлжилдэг. Тиймээс даралтаа тогтмол хэмжиж, өөрийн эрсдэлийг тооцоолох нь чухал. Тамхи, никотиноос татгалзах хэрэгтэй. Тамхины хэрэглээ нь зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэх боломжтой томоохон эрсдэлт хүчин зүйлсийн нэг.

Идэвхтэй хөдөлгөөн хийхWorld Heart Day 2026 аяны хүрээнд өдөр тутмын хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийг онцолж, есдүгээр сард өдөр бүр 20 минут хөдөлгөөн хийх “Keep the Beat” challenge-г эхлүүлжээ.

Улс орнууд зүрхний эрүүл мэндийн талаарх сургалт, олон нийтийн арга хэмжээ, хөдөлгөөний аян зохион байгуулдаг. Мөн “Shine for World Heart Day” санаачилгын хүрээнд дэлхийн алдартай барилга, дурсгалт газруудыг улаан өнгөөр гэрэлтүүлж, зүрх судасны өвчний талаарх мэдлэгийг түгээнэ. Зүрх судасны өвчин хэнд ч тохиолдож болно. Тиймээс шинж тэмдгийг үл тоомсорлохгүй байх, эрсдэлээ тооцоолох, урьдчилан сэргийлэх дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг энэ өдөр сануулж байна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button