Нийгэм мэдээ
Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00 цагт орон даяар эхэллээ
Бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудсаар бүртгүүлнэ.
Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлалын хичээлээс хоёроос доошгүйг сонгох шаардлагатай. Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 мянган төгрөг.
Шалгуулагч бүртгүүлэхдээ зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үгийг тухайн хаягаар хүлээн авна. Мөн 3х4 хэмжээтэй, шаардлага хангасан цээж зургийг файлаар оруулах бол шаардлага хангаагүй зураг устгагдах аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.