НИЙГЭМ

30 жилийн түүхтэй "Мобиком"-ынхонд буруугаа хүлээх, уучлалт гуйх соёл ч тогтоогүй байж

Монголд төдийгүй дэлхийд ховор уссурын хандгай, дагуурын зараа, евроазийн халиу, халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс, зэгсний гахай, илбэнх, тоодог, гургуул зэрэг дархан цаазтай ховор амьтан болон араатан жигүүртэн шувуудаар нэн баялаг Нөмрөгийн дархан цаазат газар 80 хувь нь түймэрт шатчхаад байхад хэргийн эзэд хэнгэргийн дохиур "Мобиком"-ынхон таг чиг.

Түймрийн мэдээлэл газар авангуут гаргасан мэдэгдэлд нь "Монголын алслагдсан бүс нутаг, хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээг сайжруулах газар оронтой танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тус бүс нутагт түймэр гарсан харамсалтай явдал болсон" гэдэг ганц өгүүлбэр доторх хэдхэн үг ёс болгож тавьснаас нь ямар ч гэмшил, хариуцлага үнэртэхгүй байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт цэнгэг усны тул агнахаар таван машинтай нэвтэрсэн "Мобиком"-ын удирдлагуудын нэг машин нь шатсаны улмаас Монголын онгон дагшин экосистем, үзэсгэлэнт байгаль, ан амьтанд нөхөж баршгүй гарз хохирол учирчхаад байхад хийсэн үйлдэлдээ өчүүхэн ч харамссан гэмшсэн хандлага байхгүй, бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага ханхлахгүй байгааг олон нийт эсэргүүцэн шүүмжилж буй нь зүйн хэрэг. "Мобиком"-ын алсын хараанд байдаг шиг "Хүн бүрийн итгэлт хамтрагч" байх соёл, итгэлцэл, хүндлэл, хандлага чинь эндээс эхэлдэггүй юм уу.

Тэдний тавьсан түймрийг унтрааж, цурамд оруулахаар таван аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зургаа дахь өдрөө ажиллаж байхад гал сөнөөгчдөд ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ гэхийн оронд "Мобиком"-ынхон хотоос өмгөөлөгч дуудаад удирдлагуудынхаа өгөх байцаалтад л санаа тавьж байсныг нүдээрээ харсан гэрч нараас эхлээд олон нийт бухимдах нь аргагүй.

"Мобиком"-ынхон сошиал хуудсаараа "Харамсалтай явдал болсон" гэдэг хөндий, хүнийрхүү мэдэгдэл нэг хэрэг. Харин байгаль экологид учирсан хохирлын өмнө ёс суртахууны хариуцлагаа хүлээх өөр хэрэг. Галыг бүрэн унтраах, хохирлыг тогтоолгох, экологийн унаган төрхийг нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх гээд бүхий л үйл ажиллагаанд бүрэн дүүрэн хамтран ажиллах, явц, үр дүнгээ олон нийтэд тайлагнах нь хариуцлагын бодит илэрхийлэл биш үү. 

Япон хүн байна уу, монгол хүн байна уу, захирал, эсэх нь ч хамаагүй, хууль бүгдэд адил үйлчлэх ёстой. "Экологид учирсан хохирлыг 3 дахин нугалж барагдуулах" гэх мэт хуулийн хариуцлагаас өмнө тэр хүмүүс хүн ёсны хувиар ч, томоохон бизнесийн байгууллагын удирдлагын хувиар ч уучлалт гуйх ёстой. Хариуцлагаа өөрөө ухамсарлаж, олны өмнө ил гарч ирээд уучлалт гуйдаг соёлоор нь япончуудыг бид үнэлж хүндэтгэдэг. Гэтэл 30 жилийн түүхтэй энэ байгууллагад нь ийм соёл тогтоогүй байсан юм гэж үү.

Хэрэв өдийд Японд дархан цаазат газрыг нь түймэрдчихсэн бол гадаад, дотоод гэлтгүй өөрсдийг нь чөлөөт хэвлэлүүд "түймэрдэж" байгаа. Иргэд, олон нийт, хэрэглэгчид нь "Мобиком"-ыг буллидэж, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс нь татгалзах давлагаа хүртэл өрнөчихсөн байж мэднэ. Гэтэл манайд Нөмрөгийн түймрээс илүү чухал эрх ашиг энэ өдрүүдэд өрнөж байна.

Нөмрөгийн дархан цаазат газрын 20 жилийн ойн дээрээ үнсэн товрог болсныг тус газарт ойн нэвтрүүлгийн зураг авалт хийж явсан багийн сэтгүүлч н.Дэлгэр хэмээх бүсгүй анх олон нийтэд дэлгэсэн. Одоо бид Нөмрөгийн дархан газрын гоо үзэсгэлэнг тэдний баримтжуулсан дүрс бичлэг, гэрэл зургаас л харж, харуусаж байна, энэ өдрүүдэд.

Түймрийн эргэн тойронд юу болсон талаарх бодит нөхцөл байдлыг нүдээр үзсэн тэд "Манай 100-гаад аврагч нар үнэхээр хүнд нөхцөлд түймрийн наад хэсгийг л унтраахаар ажиллаж байна аа. Хилийн цэргийнхэн, дархан газрын захиргааныхан, орон нутгийнхан хамтдаа зүтгээд хүчрэхгүй байна" хэмээн халаглан харуусаж байв. Гэтэл түймэр гарсан даруйд хилийн цаана Өвөрмонголын Шилийн гол, Хянган аймгийн хил дагуух бүсэд 2000 гаруй алба хаагч Монголын түймэр орж ирэхээс сэргийлэн зурвас татан ажиллаж байсныг "Синьхуа" мэдээлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин7
Зочин7

За хуцаа

Зочин
Зочин

Битгий солиор 30 айлын газраа буцааж өг Мядагбадам тэргүүтэй Эгүүрын эргүү тэнэгүүдээ

Budragchaa
Budragchaa

Olon gazraa herhen yaj avsanaa heleh tsag ni bolson shuu…

Зочин
Зочин

omhii samurai uudiig mgl hoogooch taarna

Иргэн
Иргэн

Маш өндөр торгууль тавь.

зочин
зочин

Энэ одоо юү болж байнаа. Бөөн хараал. Байгууллагын наад захын соёл гэж байх ёстой биш үү?
Мобикомд урам хугарч байна.

Зочин
Зочин

Mobicom-iinhan tiim hurdan uuchlalt guigeed aldaagaaraa surdag soel ni bano gej baihgui

Зочин
Зочин

Улс орны байгаль сүйтгэчихээд ганц хүйтэн мэдэгдэл хийчихээд л сууж байдаг ямар өөдгүй компани вэ

Зочин
Зочин

Улс орны байгаль сүйтгэчихээд ганц хүйтэн мэдэгдэл хийчихээд л сууж байдаг ямар өөдгүй компани вэ

Зочин
Зочин

Монголд ирж бизнес хийж байгаа бол монголын хууль, ёс суртахууныг хүндэтгэж сурах хэрэгтэй

Зочин
Зочин

Ene buh zovlong ontsgoiin alban haagchd uursduu uureed uldej bgaa n unheer shivshigtei yumaa

Зочин
Зочин

Mobicom-iinhan uursduu buteen baiguulalt hiisen gsn nertei buh baylig suitgej bna shd

Зочин
Зочин

Mobicom-iin darga nar uursduu garч ireed buh ard tumnii omnos uuchlalt guigeer undsen ashig ugui

Зочин
Зочин

Mobicom-iin darga nar uursduu garч ireed buh ard tumnii omnos uuchlalt guigeer undsen ashig ugui

Зочин
Зочин

Гадаад яваад ирсэн хүмүүс шиг ёс суртахуунтай байх ёстой байтал монголд ирээд улам цатгалан болдог

Зочин
Зочин

Uvs ungaaj shatasan mashin ni hurtel dald huuli zurchij otson n bas l shivshigtei hereg

Холбоотой мэдээ

Back to top button