Төрийн банк зээлийн хүүгээ 1.2-4.8 хувиар буурууллаа

Төрийн банкнаас Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээнүүд авч ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд ажлын байрыг хадгалах, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах үүднээс дараах 11 төрлийн зээлийн хүүг 1.2% -4.8% хувиар буурууллаа.
Үүнд:
Газар тариалангийн хөрөнгө оруулалтын зээл
Газар тариалангийн шугамын зээл
Малчны зээл
Малчдад зориулсан лизингийн зээл
Бичил бизнесийн зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Хөрөнгө оруулалтын зээл
Шугамын зээл
Зоорь барих, засварлах болон худалдан авах зээл
Барьцаат хэрэглээний зээл
Ахуйн хэрэглээний зээл
Зээлийн хүү бууруулснаар 30 сарын хугацаатай 35 сая төгрөгийн автомашины зээл авсан харилцагч 1.079.869 төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа юм.
Төрийн банкнаас харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өгөх гэж наян юм болон
орон сууцныхыг мартжээ
Tiimee
Golomt odoo ingej hvvgee buulgamaar bnaa
цалингийн зээл буурах юм уу
tsalingiin zeel buurh ymuu
Tsalingiin zeel yahuu
цалингиин зээл яааасан бэ ялгахаан болиочэээ
Гол нь цалингийн зээл шүү дээ.Цалингийн зээлийн хүүгээ буруулаачээ.
Цалингийн зээл хүү нь буурах юм уу.
Хамгийн олон харилцагчттай ХААН банк иргэдээ зээлдэгчидээ бодсон арга хэмжээ аваачээ
баярлалаа амжилт
Tsalingiin zeelee martsanuu.Deed udirdlaguudiig ni bugdiig ni solij banknii uur sestem oruulah hetegtei
Haan bank zeeliin huugee buuruulah heregtei
Bayrllaa
bayrlalaa ajlin amjilt
Цалингийн зээлийн хүүг бууруулаач ээ бид нар чинь бас хүнш дээ
цалингийн зээлийн сарыг уртасгаж бас хүүгээ бууруулаач ээ . Урьд нь 56 сар байсан тэр сараараа болгооч ээ.
Kirdit kartnii zeeliig yaax we
Hvn bvr l tsalingiin zeeltei shvv de turiin alban haagchid gj hvn bish ymuu
төрийн банkны цалингийн зээлийн
цалингийн зээлийн хугацаа уртасгах уу