НИЙГЭМ
С.Амарсайхан: УОК-оос дугаарын хязгаарлалт хийх чиглэл ирсэн ч эцэслэн шийдээгүй байгаа
УОК өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Даваа гаргаас улсын хэмжээнд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон” гэж албан ёсоор мэдэгдсэн.
Энэхүү шийдвэр аймгуудын Засаг дарга дарга нарт танилцуулж, чиглэл өгснийг эндээс харж болно.

Тэгвэл УОК-оос ийм шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үгүйсгэв.
Тэрбээр энэ талаар “УОК-ын Шуурхай штабаас дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх санал, чиглэл ирсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Бид аль болох тѳвлѳрлийг сааруулах, олноор зорчуулахгүй байхад анхаарч байгаа учир дээрх саналыг нухацтай судлаж байж шийднэ” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.