НИЙГЭМ

"Ноён уул аврагдсанд баяртай байна”

УИХ-ын чуулганаар Ноён уул орчмыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж дэмжсэнтэй холбогдуулан 11 жил  тэмцэж буй "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидтай холбогдож сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрбээр, "Үнэхээр сэтгэл хангалуун байна. "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн маань бөөндөө сууж УИХ-ын чуулганы хуралдааныг үзсэн. Энэ асуудлыг анхнаас нь судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж дэмжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй БОАЖЯ-ныхандаа юуны өмнө баяр хүргэж, талархлаа илэрхийлж байна.

Бидний Ноён уулаа аврах гэсэн 11 жилийн тэмцэл У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед үр дүнгээ үзүүлж, Ноён уул маань аврагдсанд манай хөдөлгөөнийхөн төдийгүй Монголын ард түмний сэтгэл амарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Н.Цэрэнбат сайдыг зарим гишүүн Арбитрын шүүхээр айлгаж байх шиг харагдсан. Бүү шантраарай л гэж захиж байна, баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button