Нийгмийн

Б.Болороо яллаа, үнэн яллаа

Өнөөдөр олон залуусын хүсээд ч гарч чадахгүй өндөр уулын оргилд ухаан, хүчээ уралдуулан байж гарсан хүн бол Б.Болороо юм. Түүний хэлсэн, хийсэн олон зүйл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ухаарал, урам зориг хайрладаг гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Хатуу бэрхийг хань, ээж, охин гурваараа зөөллөж, дутуугаа дүүргэж явсан түүнд амьдрал дахин нэг сорилтыг өгсөн нь өнгөрөгч оны зургаадугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө түүний хань харамсалтайгаар амь насаа алдсан явдал. Тухайн үед “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байх хугацаандаа өөд болсон юм.

Гэвч шүүх эмнэлгийнхэн Б.Болороогийн нөхрийг хариуцлага алдаж, ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад лифтний хонгил руу унаж нас барсан гэж дүгнэсэн. “Хишиг арвин индустриал” ХХК тухайн үед хэвлэлээр уучлалт гуйн нэр зүүгээд хэргийг хаах гэж улайрч байв. Харин Б.Болороо хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл ханийнхаа нэр хүндийг сэргээн, хуулийн байгууллагын хуудуутай шийдвэрийн алдааг нотлохыг төлөө зүтгэснийх нь үр дүн гарлаа. Шүүх эмнэлгийн шинэ дүгнэлтээр Б.Болороогийн нөхрийг архи уугаагүй болохыг баталжээ.

Б.Болороо энэ тухай өөрийн сошиал хуудсандаа:

Ханийнхаа нэрийг сэргээж чадсаан. Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.

Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад, миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100%-ийн буруу гэж гарсан. Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү.

Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА. Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо. Бие нь энэ орчлонд байхгүй боллоо ч үр нь үлдсэн хорвоод нэр нь цэвэр яваг ээ хэмээсэн байна.

Болсон зүйлийн тухай эргэн сануулбал, Б.Болороо талийгаач нөхрийнх нь хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж, өвлийн хүйтнийг ажрахгүйгээр Сүхбаатарын талбайд ээжийнхээ хамт суулт зарласан. Улмаар Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлж байв. Ерөнхий сайд ч өөрийн биеэр хүрэлцэн ирж, хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар руу шилжүүлж шуурхай шийдвэрлэж өгөхөө амласан. Иймд Б.Болороо суултаа зогсоож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт нь итгэж буйгаа илэрхийлсэн. Гэвч тус үйл явдал болсноос сарын дараа Б.Болороо бүсгүй сошиал хуудсанд ийн бичсэн байдаг.

"Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байна. Өөрөө анхааралдаа авч байгаа ч гүйцэтгэх албаны хүмүүс түргэн ажиллаж өгөхгүй бол ингээд л мартагдах нь, сунжрах нь. Иймд ХАРИУЦСАН ХҮМҮҮСТ НЬ ДАХИН САНУУЛЖ, АЛЬ БОЛОХ ЯАРАВЧЛУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА.

Худлаа мэдээлэлд нь итгэж нөхрөө гадуур хайж яваад нохойноос ч дор үхлээр өтөж өмхийрүүлж алдсан, Сонгинохайрхан дүүргийн цагдаад итгэн гурван сар амаа үдүүлж суугаад нөхрөө АРХИЧИН МЭТ, АРХИНЫ ХАЛУУНДАА ӨӨРӨӨ ХИЙХ ЁСГҮЙ АЖЛАА ДУРАНДАА ХИЙСЭН мэт нэр зүүлгэх болсон хүнд одоо ХҮЛЭЭЛТ гэх зүйл байхгүй. 30 хоног тэвчлээ. Мэдээж хугацаа шаардагддаг л байх гэхдээ хүлээж суугаа надад хэцүү байна. Тэсгэл алдаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү мессиж илгээлээ” гэж бичжээ.

Б.Болороо үүний дараа Ерөнхий сайдыг хариу өгсөнд нь талархсанаа илэрхийлээд Монголын шүүх, цагдаад дахин нэг итгээд, хүлээхээ мэдэгдэж байв.

Бүхэл бүтэн 11 сар шөнө унтах ч сөхөөгүй, бүтэн нойртой хонож үзээгүй тэмцсэн Б.Болороо яллаа. Үнэн хэзээд ялдгийг энэ үйл явдал баталлаа. Б.Болороо болон түүний гэр бүлийн энэ бүх хугацааны тэмцэл нь оргүй хоосон зүйл биш байсныг дахин нэг харуулав. Хожмын нэг өдөр тэдний хайран дундаас мэндэлсэн бяцхан охин эцгийгээ энэ хорвоогоос нэр цэвэр явсныг мэдээд бахархах нь лавтай. Үр нь үлдэх хорвоод нэр нь цэвэр, мөр нь бүтэн яваг ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-12 09:40

Ямар сайхан мэдээ вэ? Цаашдын амьдр�##�д нь сайн сайхныг хүсье!

Зочин
Зочин
2020-05-12 11:51

hurelsuh sain bla

lhagva
lhagva
2020-05-12 16:55

mundag uhaalag emegtei shuu

Кана
Кана
2020-05-13 02:04

Үнэхээр мундаг эмэгтэй. Бахархаж бна. Хамгийн сайн сайхан бүхнийг хүртээсэй ❤️

Zochin
Zochin
2020-05-13 09:52

Hudlaa dugnelt gargasan shinjeech nart hariutslaga toots

иргэн
иргэн
2020-05-13 12:42

МУНДАГ БАЯР ХҮРГЭЕ. ЕРӨНХИЙ САЙДАД ТАЛАРХАЯ

Zochin
Zochin
2020-05-14 19:59

Heruul temtsel hiihgui bol hohirogch, temtseed irheer yalagch zowlontoi horwoo be.

Зочин
Зочин
2020-05-15 21:39

Shuuh emnelegiihen hungniig hund hundiig hungun bolgodog muu novshnuud

Back to top button