НИЙГЭМ

“Хишиг арвин” компанийн 120 ажилтан хоолны хордлогод орж, суулгалт өгчээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг “Хишиг арвин” компанийн ажилчид хоолны хордлогод оржээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт буюу наймдугаар сарын 14-нд эл явдал болсон бөгөөд тус компанийн 500-аад ажилтны 120 нь хордлогод орж, суулгалт өгчээ.

Юунаас болж хордлого авсаныг одоо шалгаж буй бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас хоолны дээж авч, Улаанбаатар хот руу явуулсан байна.

Тус компани Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Баруун цанхийн нүүрсний уурхайд олборлолт хийдэг бөгөөд дэд захирал нь М.Тулгат гэгддэг. НИТХ-ын төлөөлөгч байсан тэрбээр өдгөө хоёр салсан АН-ын нэгнийх нь дарга билээ.

Уг хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-18 14:55

Эрүүл ауйч ажилаа муу хийсэн учир гэдэсний өвчин гарлаа хүнсний бүтээгдэхүүнээ сайн ш�##�гаж ангилж бсан бол ийм асууд�##� үүсэхгүй бсан биз

Back to top button