Нийгмийн

Б.Ундармаа гишүүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган, хэргийн материалтай танилцуулж байна.

Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдуулан 2018 оны арванхоёрдугаар сараас Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн юм.

Тус сангаас зээл авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Б.Ундармаа нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тухайн үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д оруулсан. Гэвч Их хурлын гишүүд Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм.

АТГ-аас өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд буй.

Харин Б.Ундармааг хэргийн материалтай танилцуулснаар түүний холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэх мэдээлэл байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button